MY MENU

Аялал жуулчлал ба зочид буудал

Аялал жуулчлал ба зочид буудал

Насарет Олон Улсын Эмнэлэг нь Инчон олон улсын нисэх буудлаас машинаар 30 минутын зайтай байрлах ба Инчоны гүүрийг даваад хамгийн анх таарах нэгдсэн эмнэлэг төдийгүй зүүн хойд азийн бүс нутгийн төв болох Инчон олон улсын хотод байрлаж байна.

Гадаад эмчлүүлэгсдийн очиж үзэх дуртай Волми арлын тогтоомын парк, Сурэпугү, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, хятад хороолол (China town), Сундугийн төв парк гэх мэт газруудтай ойр байрлалтай тул аялахыг хүссэн хэнд ч аялалын хөтөлбөрийг танилцуулах боломжтой.

Инчон хотод өөр юу үзэх боломжтой вэ? Ердөө 15 минутын зайтай Сунду олон улсын хотод олон улсын хурал, үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг CONVENSIA үзэсгэлэн яармагийн байгууламж бий. Энд олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн, хурал семинар бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулагддаг. Мөн Инчоны хамгийн алдартай мюзикл болох ‘Бибаб - Bibap’ жүжгийг үзэх боломжтой.