MY MENU

Мэндчилгээ / ТУЗ-ын дарга, эмнэлгийн дарга

Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүний мэндчилгээ Орчин үеийн дэвшилтэт анагаах ухаан, уламжлалт анагаах ухааны тус бүрийн сул талыг өөр хоорондын давуу талаар нь нөхөх хосолсон эмчилгээний аргаар ард иргэд олон нийтэд түгээх үйлчилгээ үзүүлэхээр хичээн ажиллаж байна.

И Ган Ил Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн, ТУЗ-ын дарга

Сайн байна уу, Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн И Ган Ил байна. “Хүн төрөлхтний түүх бол өвчин эмгэгийг анагаах түүх юм.” гэдэг үг байдаг.

Хүн төрөлхтний үүсэл гарлаас хойш өдийг хүртэл хэдэн зуу, арван мянгын жилийн туршид тоо томшгүй олон өвчин эмгэгтэй нүүр тулан ирсэн ба шинжлэх ухааны эрдэмтэн судлаач нар, эмч мэргэжилтнүүд зогсолтгүй судалгаа шинжилгээ хийн ирсэн билээ. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний эмчилгээний арга технологи нь бүх өвчнийг бүрэн эдгээх тал дээр хараахан төгс шийдлийг олж чадаагүй байна.

Олон төрлийн өвчнөөр өвчилж, түүнд таарах эмчилгээг хийх энэхүү дараалал давтагдахын хирээр илүү сайн, илүү тохирох эмчилгээний аргыг нээн илрүүлсээр байна. Насарет Эрүүл Мэндийн Сан нь орчин үеийн анагаах ухааныг 5000 гаруй жилийн түүхтэй ардын уламжлалт аргатай хослуулан энэхүү хоёр анагаахын шинжлэх ухааны өөр хоорондын сул талыг хоорондын давуу талтай солбицуулан илүү сайн, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Үүний тулд сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг суурилуулан улсын шилдэгт тооцогддог эмч нарыг урин ажиллуулж байна. Түүнчлэн Насарет Эрүүл Мэндийн Сангийн дор ажиллаж буй 6000 гаруй ажилчид маань улсын хэмжээнд хамгийн шилдэг, олон улсад өрсөлдөхүйц нэр хүндтэй эмнэлэгт ажиллаж байгаагаараа үргэлж бахархаж эмнэлгээр үйлчлүүлж буй хүн бүртэй эелдэг найрсагаар хандан үйлчилгээ үзүүлдэг тул манай үйлчлүүлэгсэд өдөр бүр сэтгэл хангалуун байдаг.

Насарет Эрүүл Мэндийн Сантай хамт та бүхэн үргэлж эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна.

Эмнэлгийн даргын мэндчилгээний үг Орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг хослуулсан дэвшилтэт анагаах ухааныг бий болгон дэлхийн түвшинд өрсөлдөх болно.

И Сүн Жа Насарет Олон Улсын Эмнэлгийн дарга

Сайн байна уу, Насарет Эрүүл Мэндийн Сангийн харьяа Насарет Олон Улсын Эмнлэгийн дарга И Сүн Жа байна.

Манай Эрүүл Мэндийн Сан нь анх 1981 онд Насарет клиник эмнэлэг, Насарет уламжлалт клиник эмнэлэг нэртэй үйл ажиллагаа явуулж эхлэн 1994 онд цар хүрээгээ тэлж Насарет Эрүүл мэндийн хуулийн итгээд, Насарет Уламжлалт эмнэлгийг тус тус байгуулж, 2009 онд Насарет Олон Улсын Эмнэлгийг шинээр нээн нэгдсэн эмнэлгийн статуст хүрсэн ба өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн эмчилгээний туршлагыг хуримтлуулж Инчон хотын урдаа барих эмнэлэгт зүй ёсоор багтах болсон. Өнөөг хүртэл үргэлж бидэнд хувь нэмэр оруулж, хайр хүндэтгэл үзүүлж ирсэн хүн бүрт талархаснаа илэрхийлж байна.

Насарет Олон Улсын Эмнэлэг өнгөрсөн хугацаанд тархи судасны төв, үе мөч нуруу нугасны төв, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн төв, яаралтай түргэн тусламжийн төв, нэгдсэн шинжилгээний төв, нөхөн сэргээх хөдөлгөөн заслын төв, уламжлалт эмчилгээний төв, үүдэл эсний эмчилгээний төв зэрэг 8-н төвийн үйл ажиллагаагаар дамжуулж үйлчлүүлэгчид эмчилгээний нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ирсэн.

Ялангуяа яаралтай түргэн тусламжийн төв маань мэргэжлийн эмч ажилчид 365 өдөр 24 цаг бэлэн байдалтай байх системийг бий болгосон ба цус харвасан хүнд цаг алдалгүй анхны тусламж үзүүлэх, яаралтай хүнд гэмтэл бэртэл авсан хүнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээ зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн Инчон олон улсын нисэх онгоцны буудал, Сунду Олон улсын хоттой газар зүйн байршлын хувьд шууд залгаа тул гадны улс орноос манай эмнэлгийг зорих эмчлүүлэгчдийн тоо өсч, гадаадаас өвчтөн хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх ажил амжилттай явагдаж байна.

Орос, Казакстан, Украйн, Монгол зэрэг олон орны ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа. Насарет Олон Улсын Эмнэлэг илүү чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж өвчтөн, үйлчлүүлэгсэд үргэлж сэтгэл ханамжтай байснаар улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулж байгаадаа баяртай байдаг.

Цаашид ч Насарет Эрүүл мэндийн Сан нь нийгмийн бүхий л талбарт ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд олон төрлийн нийтэд зориулсан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлж бүс нутагтаа эмнэлгийн тухай шинэ ойлголт соёлыг түгээн дэлгэрүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх болно. Баярлалаа.