MY MENU

Нуруу нугасны төв

Нуруу нугасны төв

Нуруу нугасны төвийн танилцуулга / Нуруу нугасны хөнгөн мэс ажилбар / Нуруу нугасны мэс засал / Мэс заслын бус аргаар эмчлэх нуруу нугасны эмчилгээ / Уламжлалт эмчилгээ / Хөдөлгөөн заслын эмчилгээ

Нуруу нугасны төвийн танилцуулга

Манай нуруу нугасны төв нь орчин үеийн европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухааны хосолсон эмчилгээний аргаар нуруу нугасны оношлогоо, мэс ажилбар, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээг үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна. Насарет олон улсын эмнэлгийн нуруу нугасны төв нь олон жилийн оношилгоо эмчилгээний туршлага дээр үндэслэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглан бидний биеийн хамгийн гол тулгуур эрхтэн болох сээр нуруу, мэдрэлийн эмгэгийг оновчтой нарийн оношлож эмчилж байна.

  • И Жун Сон нуруу нугасны төвийн захирал Нуруу нугасны мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Болзошгүй эрсдэлийг бууруулсан дурангийн мэс заслын аргаар хийх нуруу нугасны мэс ажилбар (Дуран болон микроскоп ашиглана.), хиймэл үе суулгах мэс засал (нуруу, хүзүү), нугасны хатуу бүрхүүлийн дурангийн мэс ажилбар, мэсийн бус аргаар нуруу нугасны эмгэг эмчлэх, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхийн эмчилгээ, ахмад настанд элбэг тохиолдох нуруу нугасны төрөл бүрийн эмгэг

  • Чүэ Жун Вон Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины судасны цүлхэнг судсан дотуур мэс засал хийн эмчлэх (Судсан дотуур микро ороомгоор битүүлэх, урсгал өөрчлөх стент тавьж нөхөн сэргээх), тархинд цус харвах, тархины шигдээс, тархины артерын судас бөглөрөх, тархины артер венийн эмгэг сүлжээрэл, гүрээний судасны нарийсал, тархи усжих, тархины хавдар, тархины гэмтэл, мэдрэлийн сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ

  • И Ган Ил > Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины цусан хангамжийн дутагдал, ухаан алдалд, цус харвах, тархины доргилт, саажилт, хагас саажилт, мах бод тодорхойлох эмчлэх, махбодод тохирох тан бичиж өгөх

  • Ём Ду Сон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Саажилт, хагас саажилт, хэлний бэрхшээл, хөдөлгөөний бэрхшээл, танин мэдэхүйн бэрхшээл, булчин тулгуур эрхтний өвдөлт – нуруу, хүзүү, мөр, өвдөг, аарцаг, бугуй, аваарын дараах хүндрэл, захын мэдрэлийн эмгэг – нүүрний саажилт, хар хөл бадайрах, гар хөлийн үзүүр хүйтэн байх

  • Мүн Жон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны төрөл бүрийн эмгэг, мөр өвдөг зэрэг бүх төрлийн булчин, үе мөчтэй холбоотой эмгэг, шөрмөсний гэмтэл, ослын дарааг эмгэг

Нуруу нугасны хөнгөн мэс ажилбар

Бичил дурангаар диск эмчлэх мэс ажилбар

Энэхүү мэс ажилбар нь хамгийн бага хэмжээтэй буюу 3,4мм диаметрийн хэмжээтэй нуруунд зүсэлт хийж дурангаар өвчтэй диск болон өвдөлттэй хэсгийг хайн олж оношилсон даруй лазераар маш нарийвчлалтай өвчлөлтэй хэсгийн мэдрэлийг таслах, гэмтсэн дискийг эргээж уян хатан чанартай болгох мэс ажилбар юм.

Давуу тал
  • 01 Хэсэгчилсэн мэдээ алдуулалт, мэс ажилбарын хугацаа 30 минут
  • 02 Маш жижиг хэмжээтэй зүсэлт
  • 03 Диск гэмтэх эрсдэл хамгийн бага
  • 04 Сонголттой эмчилгээ бөгөөд өвдөлт үүсгээд буй гол шалтгааныг эмчилдэг.
Нурууны дарагдсан ясыг ясны цементээр нөхөх мэс ажилбар

Энэхүү эмчилгээний арга нь дарагдсан ясыг хэвийн байдалд нь оруулах хамгийн аюулгүй үр дүнтэй эмчилгээний арга юм. Мэс заслын хийхдээ хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийсний дараа дарагдсан ясны хэсэгт зориулалтын зүүг оруулан PMMA ясны цементийг (бөмбөлөгөн пластик) ясыг хэвийн хэмжээнд хүртэл нь шахаж эмчилдэг мэс ажилбар юм.

Давуу тал
  • 01 Хэсэгчилсэн мэдээгүйжүүлэлт, мэс заслын хугацаа 30 минут
  • 02 дарагдсан нурууны өвдөлт зовиур тэр дороо шийдэгдэнэ
  • 03 диск гэмтэх эрсдэл хамгийн бага
  • 04 мэс ажилбарын дараа шууд алхах боломжтой, мэс ажилбар хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах боломжтой.
Нурууны диск эмчлэх мэс ажилбар

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийн хамгийн хөнгөн аргаар хийх дискний эмчилгээ юм. Энэ нь өндөр давтамжит долгионыг (Плазма) ялгаруулагч зориулалтын зүүг өвчтэй хэсэгт хатган цүлхийн гарсан дискийг чөлөөлж эмчилдэг арга юм. Ингэснээр гадагш гарсан дискний хэмжээ багасч дискний даралтыг багасгах, өвдөлт арилах зэрэг үр дүнтэй.

Давуу тал
  • 01 Хэсэгчилсэн мэдээ алдуулалт, эмчилгээний хугацаа 20 минут
  • 02 оновчтой аюулгүй эмчилгээний арга
  • 03 дискний гэмтэх эрсдэл хамгийн бага
  • 04 хурдан нөхөн сэргээгддэг, эмчилгээ хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах боломжтой
Нурууны мэдрэлийг дурангийн аргаар эмчлэх мэс ажилбар / Нурууны үений хатуу хальсны дурангийн мэс ажилбар

Шууд бичлэг хийх тусгай төхөөрөмжийг (C-ARM) ашиглан мэс ажилбарын явцыг хянангаа өвчтэй хэсэгт гуурс оруулан наалдангийг салгаж, үрэвсэл үүсгээд буй хэсгийг цэвэрлэсний дараа наалданги үүсэхээс урьдчилан сэргийлэх үрэвсэл дарах үйлчилгээтэй тариа хийнэ. Зориулалтын бөмбөлөгийг ашиглах эсвэл дурангийн аргаар лазер эмчилгээ хийж цүлхийсэн дискийг арилгах боломжтой.

Давуу тал
  • 01 Хэсгийн мэдээ алдуулалт, эмчилгээ 20 минут явагдана
  • 02 оновчтой аюулгүй эмчилгээний арга
  • 03 хурдан хугацаанд нөхөн сэргээгдэнэ, эмчилгээ хийлгэсэн өдрөө гарах боломжтой

Нуруу нугасны мэс засал

Цүлхийсэн дискийг авах дурангийн мэс засал (Хүзүү, нуруу)

Өвчтэй хэсэгт 4мм (Хүзүү) / 7мм (Нуруу) –ын жижиг зүсэлт хийн нуруу нугасны хагалгааны зориулалтын дуранг хийж цүлхийн гарч ирсэн дискийг тайран авах мэс ажилбар бөгөөд ойролцоох эд эсийг гэмтээх эрсдэл хамгийн бага.

Давуу тал
  • 01 Хагалгааны сорви маш бага үлддэг, бусад эд эрхтэн гэмтэх эрсдэл бага
  • 02 хурдан эдгэрч энгийн амьдралдаа орох боломжтой
  • 03 хэсгийн мэдээ алдуулалт
  • 04 мэс заслын хугацаа ойролцоогоор 30-40 минут
Микроскоп ашиглан диск эмчлэх мэс засал (Хүзүү, нуруу)

Мэс заслын зориулалттай микроскопорын тусламжтайгаар өвчтэй хэсгийн арьсанд 2см орчим зүсэлт хийж нурууны цүлхийж гарсан дискийг тайран авах хамгийн энгийн мэс засал юм. Урагдсан дискний бүрхүүлийг оёж өгснөөр дахин өвдөх магадлалыг бууруулдаг.

Давуу тал
  • 01 Дискний оновчтой эмчилгээ, мэдрэл дарах ачааллыг багасгана
  • 02 дахих магадлал бага
  • 03 хэсэгчилсэн мэдээ алдуулалт
  • 04 мэс заслын цаг ойролцоогоор 1 цаг
Дуран / Микроскоп – ашигласан мэс засал (Хүзүү, нуруу)

Дуран болон микроскоп ашиглан мэс заслын үйл явцыг дурандаж харангаа мэдрэл дарсан хэсгийг хайн олж лазер, бичил өрөм ашиглан шаардлагатай хэсгийг тайран авч эмчлэх мэс засал юм. Ойролцоох эд эрхтэнг гэмтээх эрсдэл хамгийн бага эдгэрэлт хурдан эмчилгээний арга юм.

Давуу тал
  • 01 Мэдрэл дарагдсан хэсгийг бүрэн эмчилнэ
  • 02 бусад эд эсийг гэмтээх эрсдэл бага
  • 03 бүтэн биш хэсэгчилсэн мэдээ алдуулалт
  • 04 мэс засал хийх хугацаа ойролцоогоор 1 цаг
Хиймэл үе суулгах мэс засал (Хүзүү, нуруу)

Дегенератив өөрчлөлттэй нурууны дискийг хиймэл үеэр сольж нурууны өвдөлт арилгах, нурууны хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд авчирдаг үр дүнтэй хагалгаа юм. Хөдөлгөөнгүй бэхэлж байгаа биш болохоор хөдөлгөөн хоригдохгүй ба бусад үеүдэд ачаалал өгдөггүй давуу талтай.

Давуу тал
  • 01 Хүзүү нурууны үе хэвийн байдалдаа орж хөдөлгөөн хийж чаддаг болно
  • 02 Нуруу болон нурууны ойролцоох булчин гэмтэх эрсдэлгүй
  • 03 мэс засал харьцангуй хурдан явагддаг 1-2 цаг
Эрсдэл хамгийн бага нурууны ясыг бэхлэх мэс засал

Муруйсан, тэгш бус нурууны үеийг хагалгааны зориулалтын төмөр шураг (бэхэлгээ)-р бэхэлж нурууны яс хооронд яс суулгах наах эмчилгээний арга ба нурууны эмгэг төрлөөсөө шалтгаалаад зүсэлт хийх газар өөр өөр байна. Тусгай зориулалтын мэс заслын хэрэгслийг ашиглан нурууны мэдрэл, нурууны яс, нурууны ясны ойролцоох эдийг гэмтээх эрсдэл хамгийн бага аргыг сонгон эмчилнэ.

Давуу тал
  • 01 Нурууны эмгэгийг оновчтой эмчилнэ
  • 02 цус алдах эрсдэл бага
  • 03 нуруу болон нурууны үений ойролцоох булчин шөрмөсийг гэмтээх эрсдэл бага
Дурангийн аргаар нурууг тэгшлэх мэс засал

Бүтэн мэдээ алдуулалт болон нээлттэй мэс засал хийх боломжгүй өвчтөнд хийх тохиролмжтой ба тусгай зориулалтын мэс заслын дуран ашиглаж нурууны яс хооронд яс шилжүүлэн суулгах мэс засал юм. Нээлттэй хийгдэх мэс ажилбараас болж бий болох аливаа эрсдэлгүй ба мэдрэл, булчин зэрэг ойролцоох эд эсийг гэмтээх эрсдэл бага.

Давуу тал
  • 01 Хэсэгчилсэн мэдээ алдуулалт
  • 02 нурууг бүрэн тэгшилнэ
  • 03 Цус алдалт, гэмтлийн эрсдэл бага
  • 04 үе болон булчинг гэмтээх эрсдэл бага

Мэс заслын бус эмчилгээний арга

Үе холбоос бэхжүүлэх тариа

Түр хугацаанд өвчин намдаах тариа бус холбоос эдийг шинээр нөхөн сэргээх, бэхжүүлэх үйлчилгээтэй тариан эмчилгээний арга бөгөөд өвдөлт намдаах, өвдөлт үүсгэж байсан шалтгааныг бүрэн шийдэх эмчилгээ юм.

Хамрах хүрээ
Холбоос эдийн өвдөлт (нурууны ард талын үе буюу фасет үений эмчилгээ), нурууны үе урагш далийж зөрөх, нурууны суулт өгч нарийсах, диск, салах, далийх эмгэгүүд
Мэдрэлийн наалданги үүсэхээс урьдчилан сэргийлэх тариа

Мэдрэл болон диск холбогдсон байх тохиолдолд наалданги үүсэхээс урьдчилан сэргийлэх тариа тарин наалданги өгч мэдрэлийн судас үрэвсэхээс сэргийлж өвдөлт намдаана. Ачаалал авч байсан нурууны булчин амарч цусны эргэлт сайжирна.

Хамрах хүрээ
нурууны яс далийж муруйх, нурууны үе суулт өгөх, диск, мэдрэл дагаж өвдөх г.м
MBB (Үений тариан эмчилгээ)

Нурууны арын үе болох фасет үений мэдрэлийг эмчлэх үеийн хөшөнгө байдлыг зөөллөх хөдөлгөөнийг сайжруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй тариа юм. Өвдөлт намдахын сацуу хөдөлгөөнийг сайжруулах давуу талтай.

Хамрах хүрээ
дегенератив өөрчлөлт, хөршрөлтөөс үүдсэн үе мөчний өвчлөл, нурууны муруйлт, нурууны суулт, диск г.м

Уламжлалт эмчилгээ

Хүзүүний үений диск, хүзүүний үений үрэвсэл, ууц нуруугаар өвдөх, нурууны диск, мэдрэлийн гаралтай өвдөлт, бөөрний үйл ажиллагаа муудсанаас болж нуруугаар өвдөх, цусны эргэлт муудсанаас болж нуруу өвдөх, нурууны гэмтлээс үүдэлтэй өвдөлт, бүсэлхийн нугалам болон хүзүүний нугаламын дискний эмгэг, сээр нурууны үеийн гэмтэл, нурууны суулт, нарийсал, нурууны үений муруйлт засах Уламжлалт эмчилгээнд муудсан эд эрхтний үйл ажиллагааг дэмжих, идэвхижуулэх, дархлаа дэмжих зэрэг байдлаар биеийн байдал сайжрах нөхцлийг бүрдүүлдэг.

Насарет Олон Улсын Эмнэлгийн уламжлалт тан, эм нь хамгийн дээд зэргийн эмийн ургамлыг авч уламжлалтын нарийн мэргэжлийн эмчийн зааварчилгаагаар ариутгасан орчинд тусгайлан бэлтгэдэг тул эмчилгээний үр дүн ч өндөр байдаг.

Хөдөлгөөн заслын эмчилгээ
Өвчлөлийн төрөл
  • Нуруу, хүзүүний диск
  • нурууны өвдөлт / нурууны муруйлт
  • биеийн байрлалын тэнцвэр алдагдах
  • булчингийн өвдөлт
  • энгийн физик эмчилгээ хийлгэсэн ч зовиур арилахгүй байх тохиолдол

Өвчний шалтгаан болж буй хэсгийг мэргэжлийн эмч өөрийн гараар гэмтэлтэй байгаа булчин, мэдрэлийг сэргээх, өвдөлтийг багасгах, тэнцвэртэй бус биеийг баланслах зэрэг зорилгоор хөдөлгөөн заслын эмчилгээ хийх арга юм.

Кайро дасгалын төхөөрөмж дээр хийх хөдөлгөөн заслын эмчилгээ

Аарцаг нурууны эмгэг, муруйлт зэрэгт кайропрактик эмчилгээний аргыг орчин үед түгээмэл ашиглаж байна. (Тусгай төхөөрөмж дээр богино даралт өгснөөр үе мөчний эмгэг эмчлэх хөдөлгөөн заслын арга)

> Spiral MAX-D төхөөрөмжөөр нуруунд ирэх даралтыг бууруулах хөдөлгөөн заслын эмчилгээ

Төхөөрөмж ашиглан нуруунд ирэх даралтыг бууруулж булчин, үеийн эмгэгийг эмчлэх эмчилгээний арга юм.

ATM

Нуруугаараа бөгтийх юмуу гэдийхэд өвдөлттэй байх тохиолдолд өвчтөнийг зориулалтын хөдөлгөөн заслын төхөөрөмжинд бүсээр бэхэлж өгөх бөгөөд дахин өдвөлтгүй болох хүртэл давтан эмчилгээг хийснээр богино хугацаанд хурдан үр дүнд хүргэдэг эмчилгээний арга юм.