MY MENU

Нэгдсэн шинжилгээний төв

Төвийн танилцуулга

Манай төв нь орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нэгдсэн анагаах ухааны эмч нарын хамтарсан үзлэг оношилгоон дээр хариуцлагатай үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн шинжилгээний төв юм.

Насарет Олон Улсын Эмнэлгийн Нэгдсэн шинжилгээний төв нь хавдрын эрт оношилгоо, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамгийн сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан, хавдрын оношилгооны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өвчнийг анхан шатанд нь оношлох, түүнд тохирсон эмчилгээ, цаашдын хяналт, эрүүл байх бүхий л хяналтыг хийх боломжтой шинжилгээний хөтөлбөртэй.

  • MD Күонг Кү Жин Эрүүл мэнд шинжилгээний төв
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    НЭМШинжилгээний зөвлөгч, ходоод/ шулуун гэдэсний дуран ба дуран эмчилгээ, Ариутгал халдварын албаны дарга

Checkup Programs

Шинжилгээний талаар зөвлөгөө авах, захиалга өгөх
Зөвлөгөө авах, захиалга өгөх утас +82-32-899-9736
Мэйл хаяг nasaret747@naver.com

Шинжилгээний цаг

Ажлын өдрүүдээр 07:30 ~ 16:00
Бямба 07:30 ~ 12:00
Нийтийн амралтын өдөр, Ням гаригт амарна.

Brochure Download

Brochure Download +

Нэгдсэн шинжилгээний төвийн онцлог

Хамтарсан үзлэгийн тогтолцоо

БНСУ-даа анх удаа орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны, нэгдсэн тасгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан баг хамт олны харилцан нягт хамтын ажиллагааан дээр үндэслэн үйлчлүүлэгчид эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа ба бүх шинжилгээг хийхэд уламжлалтын оношилгоо болох судасны цохилт хэмжих, биеийн байдлыг тодорхойлох, бие махбод онцлогийг тодорхойлох давхар оношилгоо хийдэг.

Бусдаас онцгой эмчилгээ үйлчилгээ

Шинжилгээ өгч буй хүний хүсэл шаардалага, онцлогт тааруулж зөвхөн тухайн хүнд тохирох шинжилгээний багц хөтөлбөрийг бэлдэн өгч шинжилгээг явуулах боломжтой. Тухайлбал хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой шинжилгээний багц, эмэгтэйчүүдэд зориулсан дэлгэрэнгүй шинжилгээ, эрэгтэйчүүдэд зориулсан дэлгэрэнгүй шинжилгээ, зүрх судасны шинжилгээ, тамхи татдаг хүнд зориулсан дэлгэрэнгүй шинжилгээ, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан шинжилгээ, тархины судасны дэлгэрэнгүй шинжилгээ, гэр бүлийн гишүүдэд зориулсан багц шинжилгээ гэх мэт олон төрөл байж болно.

Үзлэг – Оношилгоо – Эмчилгээний нэг цэгийн үйлчилгээ

Шинжилгээний хариу гарсны дараа хэрвээ ямар нэг эмгэг өөрчлөлт байх нөхцөлд нэгдсэн шинжилгээний төвөөс холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмч дээр цаг авч өгөх, үргэлжилсэн нарийн шинжилгээ хийх, эмчилгээ явуулах гээд бүх үйлчилгээг зохион байгуулалттайгаар нэг дор үзүүлж байна. Мөн ходоод бодон бүдүүн гэдэсний дурангийн оношилгоог хийх явцдаа оношлон, шаардлагатай тохиолдолд тухайн мөчид ургацагийг шууд авдаг. Хоол боловсруулах эрхтний дурангийн шинжилгээний төвд улаан хоолой/ходоодны эмгэг, бүдүүн гэдэсний эмгэг, цөсний чулуу, нойр булчирхайн эмгэг зэргийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар оношлож байна.

Шинжилгээний дараалал

  • 01
    Бүртгэл/Төлбөр тооцоо

    Захиалга, шинжилгээний нэр төрөлтэйгээ танилцах, бүртгэл, тооцоо хийх

  • 02
    Хувцас солих

    Бүртгүүлсний дараа хувцас солих өрөөнд орж зориулалтын хувцас өмсөнө. Хувийн гоёл чимэглэлийг тайлна. Үнэтэй эд зүйлсээ бүртгэлийн хэсэгт хадгалуулна уу.

  • 03
    Биеийн үндсэн шинжилгээ

    Бөөр, биеийн жин, нүдний хараа, сонсгол, биеийн жингийн индекс тодорхойлох

  • 04
    Эхо оношлогоо
  • 05
    Умайн хүзүүний хавдрын оношилгоо (Эмэгтэйчүүд)
  • 06
    Шүдний үзлэг оношилгоо
  • 07
    Уушгины багтаамж шалгах шинжилгээ
  • 08
    Дүрс оношилгоо
  • 09
    Цээжний рентген, маммограф шинжилгээ, ясны сийрэгжилт, ходоодны рентген зураг авах (Нэмэлт шинжилгээ: CT )
  • 10
    Бие махбодын онцлог тодорхойлох, зөвлөгөө өгөх
  • 11
    Уламжлалтын шинжилгээ (судасны цохилт тодорхойлох, тусгай төхөөрөмжөөр биеийн ядаргаа энерги зэргийг хэмжих)
  • 12
    Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • 13
    Шинжилгээний хариу гарсны дараа зөвлөгөө авна.

Notice

Анхаарах зүйлс
Шинжилгээ өгөхөөс өмнө анхаарах зүйлс
  • Шинжилгээ өгөхөөс өмнөх 7 хоногоос эхлэн аспирин, цус бүлэгнэлтийн эсрэг эм, цус шингэрүүлэх кумадин зэрэг эмийн хэрэглээг түр зогсооно. Зайлшгүй уух шаардалагатай нөхцөлд эмчтэй урьдчилан зөвлөлдөнө.
  • Шинжилгээ өгөхөөс өмнөх 7 хоногоос эхлэн хэт их идэж уух, хэт ажиллаж ядрах, хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ.
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдрийн орой 7 цагаас өмнө оройн хоолоо идсэн байх бөгөөд орой 10 цагаас хойш ус уух, тамхи татахыг хориглоно.
  • Даралтны эм уудаг бол шинжилгээ хийлгэх өдрийн өглөө багахан усаар даруулж ууна.
  • Чихрийн шижинтэй бол хооллохгүй байх үедээ сахарын эм болон инсулин тариаг түр зогсоох бөгөөд шинжилгээ өгсний дараа хэрэглэж болно.
  • Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг дууссанаас хойш 7-10 хоног өнгөрөөд хийлгэвэл тохиромжтой.
Шинжилгээ хийлгэх өдөртэй холбоотой анхаарах зүйлс
  • Шинжилгээ хийлгэхээр захиалга хийлгэсэн өдрөө ирэх боломжгүй болох нөхцөлд дор хаяж 2 өдрийн өмнө 032-899-9736 дугаарт залган захиалгыг цуцлуулна уу.
  • Шинжилгээний үеэр ээмэг бөгж цаг гэх мэт хэрэгслүүд саад болох, алга болох зэрэг эрсдэлтэй тул шинжилгээнд ирэхдээ анхаарна уу.
  • Бөглөсөн анкетаа заавал авчирна уу. Хэрвээ нүдний контакт линз зүүсэн бол линзний саваа авчирна уу. Нойрсуулагчтай дурангийн шинжилгээний дараа машин барихыг хориглоно. (Асран хамгаалагчтай ирвэл сайн.)
Шинжилгээний дараа анхаарах зүйл
  • Шинжилгээний хариуг таны бидэнд үлдээсэн утасны дугаараар холбогдон танилцуулна. Эмнэлэгт өөрийн биеэр ирж танилцах, эсвэл хариугаа цаасан хэлбэрээр шуудангаар авч болно.
  • Шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө, үзлэг эмчилгээ шаардалагатай болох эсвэл илүү дэлгэрэнгүй. шинжилгээ шаардлагатай бол даруй бидэнтэй холбогдвол захиалга хийж өгч тусална.