MY MENU

Нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын төв

Нөхөн сэргээх хөдөлгөөн заслын төв нь хэл яриа заслын эмчилгээний өрөө зэргээс бүрдэнэ. Салбар салбарын шилдэг эмч мэргэжилтнүүд хүн нэг бүрийн онцлог, шинж тэмдэгт тохирох үнэлгээ өгч, ганцаарчилсан эмчилгээний хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж тухайн эмчлүүлэгчийг өдөр тутмын амьдралд саадгүй оролцох боломжийг бий болгохыг зорин ажиллаж байна. физик эмчилгээний өрөө, хөдөлгөөн заслын өрөө, мэргэжлийн өвчин эмчлэх эмчилээгний өрөө

  • MD Жон Тэ Ху Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    > Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээ, нугасны гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээ, тулгуур эрхтэн тогтолцооны өвдөлт бууруулах эмчилгээ, мөрний мултралын мэс заслын бус аргаар эмчлэх, бугуйн сувгийн хамшинжийн эмчилгээ, эхо хяналтын дор тариа хийх эмчилгээ, спорт гэмтлийн үеийн нөхөн сэргээх эмчилгээ ( Шөрмөс, холбоосны гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ), шөрмөсний сунасан үеийн эмчилгээ (мөр, өвдөг), долгионы эмчилгээ, нөхөн сэргээлтийн туслах хэрэгсэл, хөлний клиник, биеийг тэнцвэржүүлэх эмчилгээ

  • MD И Жун Сон нуруу нугасны төвийн захирал Нуруу нугасны мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөнөөл хамгийн багатай эмчлүүлэгчид гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан дурангийн мэс заслын аргаар хийх нуруу нугасны мэс ажилбар (Дуран болон микроскоп ашиглана.), хиймэл үе суулгах мэс засал (нуруу, хүзүү), нугасны хатуу бүрхүүлийн дурангийн мэс ажилбар, мэсийн бус аргаар нуруу нугасны эмгэг эмчлэх, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхийн эмчилгээ, ахмад настанд элбэг тохиолдох нуруу нугасны төрөл бүрийн эмгэг

  • MD ЧУ СҮ ХЁН (Үе мөчний өвчин эмчлэх төв)
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Аарцаг, бүсэлхийн, өвдөгний үе, шагайн үе, ба мөрний үе тохойн үений өвчлөлийн эмчилгээ

  • MD Со Бу Гён Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, мөрний хиймэл үе суулгах, мөрний үений дурангийн хагалгаа, өвдөгний үений үрэвсэл, өвдөгний үений дурангийн хагалгаа, хиймэл өвдөгний үе суулгах, аарцагны мэс ажилбар, спорт гэмтлийн мэс засал

  • MD Ги Ён Мүн
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Мөрний цагирган холбоосын гэмтэл, хөлдүү мөр, мөр мултрах, үенй дурангийн мэс ажилбар (мөр, өвдөг, бугуй), хиймэл үе суулгах, мөр, бугуй, аарцаг, өвдөг, хөлний үеийн төрөл бүрийн эмгэг, ясны сийрэгжилт, ясны хугарал болон спорт гэмтэл

  • MD Пак Вон Гын Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөл, шагайн гэмтэл, үений үрэвсэл, үений дурангийн мэс ажилбар (өвдөг, мөр, бугуй), хиймэл үе суулгах мэс засал, ясны сийрэгжилт, өвдөгний үе, мөрний үе, аарцагны үений бүх төрлийн өвчлөл, гэмтэл, хугарал, спорт гэмтэл, хүүхдийн гэмтлийн мэс засал

Хөдөлгөөн заслын эмчилгээ

сээр нурууны муруйлт, урд талын аарцаг ихсэх эмгэг, ард талын нуруу арагшаа ихэссэн эмгэг, хөлийн майга, нуруу, хүзүүний дискний мэсийн бус эмчилгээний арга, нурууны дискний хагалгааны дараах булчин чангалах эмчилгээ, Хүзүүний бөгтөр

Хөдөлгөөн заслын эмчилгээний онцлог
  • Нуруу сээр болон булчин тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгтэй өвчтөний хамгийн үндсэн эмчилгээний нэг юм.
  • Эмчилгээний дараа биеийн зөв поз авснаар өвчин дахин сэдрэхээс урьдчилан сэргийлэх
  • Өсвөр насныхан, эмэгтэйчүүдийн биеийн гоо сайхныг зөв хадгалах хөдлөгөөн засал
Хөдөлгөөн заслаар эмчлэгддэг эмчилгээний төрөл
  • Сээр нурууны муруйлт
  • урд талын аарцаг ихсэх эмгэг
  • ард талын нуруу арагшаа ихэссэн эмгэг
  • хөлийн майга, нуруу, хүзүүний дискний мэсийн бус эмчилгээ
  • нурууны дискний хагалгааны дараах булчин чангалах эмчилгээ
  • хүзүүний бөгтөр
Мэс засал шаардлагагүй хөдөлгөөн заслын эмчилгээний төв

Үе мөчний өвчтэй хүмүүсийн өвдөгний үеийг хөндөлгүйгээр эмчилдэг өвдөгний үений эд эсийг сэргээх үүдэл эсний эмчилгээ!

Энэхүү эмчилгээний нь ургийн хүй болон эхэсний цуснаас гаргаж авсан үүдэл эсийг суулган нөхөн сэргээх эмчилгээ бөгөөд үе мөчний эмгэгтэй, дахисан гэмтэл зэрэг үе мөчний үрэвсэлтэй өвчтөнд ихээхэн үр дүнтэй хүндрэлгүй эмчилгээний төрөл юм.

Насарет Олон Улсын Эмнэлэг нь хөлний хагалгааны арвин их туршлагатай ба эмчилгээний аргууд дундаас сүүлийн үед үүдэс эсээр нөхөн сэргээх эмчилгээний аргыг авч хэрэгжүүлснээр эмчилгээний үр дүнг улам илүү нэмэгдүүлж байна.

Хөдөлгөөн заслын эмчилгээ
Бариа заслын эмчилгээ Нөхөн сэргээх эмчилгээгээр мэргэшсэн эмчийн үзлэг оношилгоон дээр үндэслэж өвчний онош шалтгаан, эмчилгээний аргыг тодорхойлох ба үүний дараа мэргэжлийн бариа засалч булчингийн чангарлыг суллах, буруу позыг засах зэрэг эмчилгээний арга юм.
Нурууны муруйлт эмчлэх хөдөлгөөн засал Буруу позноос үүдэн бий болсон нурууны тэгш хэм алдагдсан, үүнээс үүдсэн өвдөлт эмгэгийг эмчлэхийн тулд шинэ хөдөлгөөн заслын тоног төхөөрөмжийг ашиглан нурууны муруйлт зэргийг эмчлэх эмчилгээний арга юм.
ATM Нуруу, мөр өвдөхөд зориулагдсан эмчилгээний арга юм. Нуруугаараа бөгтийх юмуу гэдийхэд өвдөлттэй байх тохиолдолд өвчтөнийг зориулалтын хөдөлгөөн заслын төхөөрөмжинд бүсээр бэхэлж өгөх бөгөөд дахин өдвөлтгүй болох хүртэл давтан эмчилгээг хийснээр богино хугацаанд хурдан үр дүнд хүргэдэг эмчилгээний арга юм.
Алхах төхөөрөмж ашиглан эмчлэх эмчилгээний арга Нуруунаас зориулалтын өргөх бэхэлгээтэй бүсээр бүслэн гүйлтийн зам дээр алхуулах эмчилгээний арга юм. Энэхүү эмчилгээний арга нь нурууны булчинд нөлөөлж өвдөлт намдаах үр дүнтэй.
Сойлтын төхөөрөмж ашиглан эмчлэх хөдөлгөөн засал Энэхүү эмчилгээний арга нь сойлт хийн биеийн тэнцвэрийг олж өгөхөд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ба нурууны тэгш хэмтэй байрлалд дасгал хөдөлгөөн хийлгэж эмчилдэг хөдөлгөөн заслын арга юм.
Spiral MAX-D төхөөрөмжөөр нуруунд ирэх даралтыг бууруулах хөдөлгөөн заслын эмчилгээ Төхөөрөмж ашиглан нуруунд ирэх даралтыг бууруулж булчин, үеийн эмгэгийг эмчлэх эмчилгээний арга юм.
Кайро дасгалын төхөөрөмж дээр хийх хөдөлгөөн заслын эмчилгээ Аарцаг нурууны эмгэг, муруйлт зэрэгт кайропрактик эмчилгээний аргыг орчин үед түгээмэл ашиглаж байна. (Тусгай төхөөрөмж дээр богино даралт өгснөөр үе мөчний эмгэг эмчлэх хөдөлгөөн заслын арга)
Майга хөл засах эмчилгээ (Stylex бэхэлгээний төхөөрөмж) Икс юмуу майга хэлбэртэй хөлийг тусгай бэхэлгээний төхөөрөмжийг ашиглан бэхэлснээр хөлний хэлбэрийг засах эмчилгээний арга юм.
3D баланс тэнцвэржүүлэх эмчилгээ (Дасгалын хөтөлбөр) Энэ нь хүний биеийн хамгийн чухал булчин болох нуруу сээрний үе орчмын булчинг чангалж бэхжүүлж өгдөг эмчилгээний арга юм. Нурууны булчингууд чангарснаар бие тэнцвэржихэд ихээхэн үр дүнтэй.
Нүүрсхүчлийн (CO2) шингэрүүлсэн хийх ашиглан эмчлэх арга

Нүүрсхүчлийн шингэрүүлсэн хий ( - 78градус, долгионт чичиргээ)-г өвчтэй хэсэгт үйлчлүүлэн тухайн үрэвсэлтэй хэсгийг 30 градус орчим хурдтай бууруулснаар өвдөлтийг багасган, үрэвслийг дарах эмчилгээний арга юм.

  • 01
    Хөдөлгөөн заслаар эмчлэгддэг бусад төрлийн эмгэг – гарын гадна шөвгөр ясны
    • шөрмөсний үрэвсэл (tennis elbow)
    • мөрний шөрмөсний үрэвсэл
    • тохойн үений дотор хэсэгт зовиур үүсэх эмгэг (golf elbow)
    • хөлийн улын өвдөлт
    • өсгийний шөрмөс
    • ревматизм үе мөчний үрэвсэл
    • спорт гэмтэл
    • шөрмөс холбоосны үрэвсэл, бугуйн, нурууны өвдөлт
    • хагалгааны дараа хурдан тэнхрэх