MY MENU

Тархины судасны төв

Төвийн танилцуулга

Насарет Олон Улсын Эмнэлэг нь урьдчилан сэргийлэх болон эхэн үед нь тохирох эмчилгээ хийх боломжийг алдсан бол эргүүлж хэвийн байдалд ороход бэрхшээлтэй төрлийн тархины эмгэгүүдийг нарийн оношлон эмчилж байгаа ба улсын хэмжээнд европ болон уламжлалт эмчилгээг хослуулан хамгийн үр дүнтэй эмчилгээ хийдгээрээ олны сайшаалыг хүртээд 30 гаруй жил өнгөрөөд байна. Мэдрэлийн мэс засал, яаралтай түргэн тусламжийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний тасаг, уламжлалт дотрын тасгууд хамтран 365 өдөр 24 цагийн турш тасралтгүй иргэд олон нийтийн эрүүл мэндэд анхааран тархины эмгэгийг анхан шатанд нь оношлон арга хэмжээ авч байна.

MRI, CT зэрэг тархины судасны нарийн шинжилгээнүүдээр дамжуулж өвчтөний биеийн байдлыг тодорхойлж тархинд цус харвах үед тохирох эмчилгээг явуулж байна. Мөн нөхөн сэргээх хөдөлгөөн засал (европ эмчилгээ, уламжлалт эмчилгээ) эмчилгээний төв зэргийг ажиллуулж хурц болон архаг эмгэгтэй хүмүүсийг богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа ороход нь туслаж байна.

  • Чүэ Жэ Хүн Мэдрэлийн тасгийн мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины цус харвалт, зөнөх өвчин, паркинсоны өвчин, гар салганах зэрэг хөдөлгөөний төрөл бүрийн эмгэг, таталт өгөх, захын мэдрэл болон булчингийн үйл ажиллагаа алдагдах эмгэг, толгой өвдөх, толгой эргэх

  • Чүэ Юн Жэ Мэдрэлийн тасгийн мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины цус харвалт, паркинсоны өвчин, зөнөх өвчин, захын мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа алдагдах эмгэг, EMG (электромиограф) шинжилгээ

  • Чүэ Жун Вон Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины судасны цүлхэнг судсан дотуур мэс засал хийн эмчлэх (Судсан дотуур микро ороомгоор битүүлэх, урсгал өөрчлөх стент тавьж нөхөн сэргээх), тархинд цус харвах, тархины шигдээс, тархины артерын судас бөглөрөх, тархины артер венийн эмгэг сүлжээрэл, гүрээний судасны нарийсал, тархи усжих, тархины хавдар, тархины гэмтэл, мэдрэлийн сэхээн амьдруулах тасгийн эмчилгээ

  • И Ган Ил Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Эпилепс уналт таталтын өвчин, туреттын синдром, моя эмгэг, буйлны үрэвсэл, томуу, гар салгалах эмгэг, багртаа, бронхоэктаз, зүрхний бах өвчин, тархины цусан хамгамжийн дутагдал, ухаан алдалд, цус харвах, тархины доргилт, саажилт, хагас саажилт, махбод тодорхойлох эмчлэх, махбодод тохирох тан бичиж өгөх, мэдрэл сэтгэцийн төрөл бүрийн эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын өвчин, сэтгэл зовинох эмгэг, анхаарал төвлөрөхгүй байх эмгэг, сандрах эмгэг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, хүнд металын бохирдолоос болж үүдсэн эмгэг, элэгний үрэвсэл, цөсний үрэвсэл, цөсний чулуу, бөөрний чулуу, шээсний зам чулуужих, цусан суулга, хоолны хордлого, цоорол, хавдар, арьсны өвчин, батга, арьсны экзем, харшилын гаралтай арьсны эмгэг, хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, ясны сийрэгжилт, битүү бэртэл

  • Ём Ду Сон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Саажилт, хагас саажилт, хэлний бэрхшээл, хөдөлгөөний бэрхшээл, танин мэдэхүйн бэрхшээл, булчин тулгуур эрхтний өвдөлт – нуруу, хүзүү, мөр, өвдөг, аарцаг, бугуй, аваарын дараах хүндрэл, захын мэдрэлийн эмгэг – нүүрний саажилт, хар хөл бадайрах, гар хөлийн үзүүр хүйтэн байх Уламжлалт эмчилгэ – хүүхдэд тохирсон тан эмчилгээ, биеийн эсэргүүцэл цусны эргэлт сайжруулах эмчилгээ, цэвэршилтийн үеийн эмчилгээ, ахимаг настанд тохирох тан эмчилгээ, таргалалт, арьсны эмгэг Сэтгэл зүйн, махбодын эмчилгээ – Айдас, нойргүйдэл, төрөл бүрийн стресс, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах

  • Мүн Жон Сам Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны төрөл бүрийн эмгэг, мөр өвдөг зэрэг бүх төрлийн булчин, үе мөчтэй холбоотой эмгэг, шөрмөсний гэмтэл, ослын дарааг эмгэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт, сарын тэмдэг алдагдах, үргүйдэл, төрсний дараах сувилгаа, дотор эрхтний холбоотой таргалалт, хамрын хөндийн үрэвсэл, хэт хөлрөлт буюу гипедгидроз, өндөр настан, хүүхдэд тохиолдох бие сульдах хямрах эмгэг, мэдрэл сэтгэцийн гаралтай эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын эмгэг, сэтгэл зовинох эмгэг, сандрах эмгэг

  • Жон Тэ Ху Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээ, нугасны гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээ, тулгуур эрхтэн тогтолцооны өвдөлт бууруулах эмчилгээ, мөрний мултралын мэс заслын бус аргаар эмчлэх, бугуйн сувгийн хамшинжийн эмчилгээ, эхо хяналтын дор тариа хийх эмчилгээ, спорт гэмтлийн үеийн нөхөн сэргээх эмчилгээ ( Шөрмөс, холбоосны гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ), шөрмөсний сунасан үеийн эмчилгээ (мөр, өвдөг), долгионы эмчилгээ, нөхөн сэргээлтийн туслах хэрэгсэл, хөлний клиник, биеийг тэнцвэржүүлэх эмчилгээ

Тархинд цус харвасан үед хийх эмчилгээ

Насарет Олон Улсын Эмнэлгийн Тархины судасны төв нь европ болон уламжлалт эмчилгээг хослуулан тархинд цус харвасан өвчтөнд анхны тусламжийг нэг цэгийн үйлчилгээний тогтолцоотойгоор хүргэж байна. MRI, CT зэрэг тархины судасны нарийн шинжилгээнүүдээр дамжуулж өвчтөний биеийн байдлыг тодорхойлж тархинд цус харвах үед тохирох эмчилгээг явуулж байна. Мөн нөхөн сэргээх хөдөлгөөн засал (европ эмчилгээ, уламжлалт эмчилгээ) эмчилгээний төв зэргийг ажиллуулж хурц болон архаг эмгэгтэй хүмүүсийг богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа ороход нь туслаж байна.

Цочмог хам шинжийн үед
Тархинд цус бөглөрөх тархины шигдээсийн үед Тархинд цус бөглөрөх, тархины шигдээсийн үед бөглөрснөөс хойш 3 цагийн дотор цаг алдалгүй венийн судсаар бүлэн уусгах тариаг хийж тухайн бөглөрсөн хэсгийг чөлөөлж өгөх хэрэгтэй.
Тархины судас хагарч цус харвалт үүссэн үед Тархины судас хагарсан хэсэг, шалтгаан, харвалтын хэмжээ зэргээс шалтгаалан эмийн эмчилгээ хийх үү эсвэл хагалгаа хийхийг шийдэн яаралтай арга хэмжээ эмчилгээг хийдэг.
Нөхөн сэргээх эмчилгээ

Тархинд цус харвасан хүний хувьд аль болох хурдан нөхөн сэргээх эмчилгээг эхлүүлэх шаардлагатай байдаг ба тогтмол тууштай эмчилгээний үр дүнд хурдан эмчлэгдэж хэвийн амьдралдаа эргэн ордог.

  • 01 1. Алхах, ярих, гараа өөрийн дураар хөдөлгөх зэрэг чадамж алдагдах тохиолдол элбэг ба энэхүү чадварыг эргүүлэн олоход тусална.
  • 02 2. Хувцас өмсөх, шүдээ угаах, хоол хийх, дэлгүүр орох, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг өдөр тутмын амьдралд хүндрэлгүй болох хэмжээнд эмчилгээ хийнэ.
  • 03 3. Нийгмийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж эмнэлгээс гарснаас хойш хэвийн амьдралд ороход тусална.
Физик эмчилгээ Саажилт өгсөн биеийн хэсгийн булчингийн үйл ажиллагааг сайжруулах нөхөн сэргээх хөдөлгөөн заслын эмчилгээг хийж хүний туслалцаагүйгээр бие даан босох, суух, алхах зэрэг хөдөлгөөн хийж сурахад нь туслах эмчилгээг явуулдаг.
Хөдөлгөөн заслын эмчилгээ Хөдөлгөөн засалчийн удирдамж дор хувцас өмсөх, хоол хийхэд шаардлагатай хөдөлгөөн, дасгал сургуулилт хийх ба хооллох, хувцас өмсөх, усанд орон зэрэг үйл хөдлөл хийхэд туслах хэрэгсэл ашиглах зөвлөгөө зааварчилгааг авна. Ингэснээр өдөр тутмын амьдралдаа ямар нэг асуудалгүй орох боломтой болох юм.
Хэл ярианы эмчилгээ Харилцаа хэл яриа засалч мэргэжлийн эмчийн зааварчилгаа зөвлөгөөн дор тархинд цус харваснаас болж үүдэн бий болсон ярих, сонсох, бичих бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлнэ.
Сэтгэл зүйн эмчилгээ Тархины цус харвасан өвчтөнүүд ихэнх нь тодорхой хэмжээнд өөрсдийн чадамжаа алддаг тул тухайн байдал нөхөн сэргээгдэх хүртэл бусдаас чадвар дутагдалтай байгаадаа сэтгэлээр унах тохиолдол элбэг ба энэ байдал хэдэн сар ч үргэлжилж болно. Сэтгэл гутрал, ой санамж, шийдвэр гаргах чадвар зэрэг буурсан үед сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулж сэтгэл санааны байдлыг тодорхойлж түүнд тохирох дэмжлэгийг үзүүлнэ.
Уламжлалт эмчилгээ
Уламжлалт эм буюу тан эмчилгээ

Харвалттай өвчтөнд уламжлалт эмийн эмчилгээ дараах гурван шатанд хийгддэг. Нэгдүгээрт, тухайн өвчтөнд илэрч буй зовиурын шалтгаанд тохирох эм эмчилгээ юм. Хоёрдугаарт, харвалтын түвшин хүнд хөнгөнөөс шалтгаалан тан бичиж өгөх. Гуравдугааарт, тухайн хүний махбод ямар төрлийн махбодод харьяалагдаж буйгаас шалтгаалан биеийг тэнхрүүлэх зэрэг тан бичиж эмчлэх арга юм.

  • 01Тан эмчилгээг хийлгэснээр тархины цусны эргэлт сайжирч саажилттай байсан биеийн хэсэг нөхөн сэргээгдэж мэдрэх гэх мэт мэдрэлийн гаралтай эмгэг сайжрах боломжтой.
  • 02 Орчин үеийн уламжлалт анагаах ухааны судалгаанаас үзвэл цус харвалтаас тан эмчилгээгээр урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг нь батлагдаж байна. Энэ нь уламжлалт эмчилгээнд ашиглагддан тангийн найрлагад тархины судасны эмгэг үүсгэдэг хүчин зүйлийг эсэргүүцэх(цусны даралтыг тогтворцуулах, бодисын солилцоог сайжруулах, цус бүлэгнэлтийн эсрэг) нөлөөтэй болох нь тодорхой болж байгаа юм.
  • 03 Сүүлийн үеийн японы мэдрэлийн мэс заслын эрдэм шинжилгээний ажлын тайланг үндэслэвэл уламжлалт тан нь тархинд харвасан цусны шимэгдэлтэнд сайн болохыг тогтоожээ.
  • 04 Харвасан өвчтөний бусад хам өвчин эмгэгт эмчилгээний үр дүнтэй. Жишээ нь: Толгой эргэх, өвдөх, халуурах, шээс задгайрах, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, зогисуулах эмгэг, нойргүйдэх, судасны эмгэгээс болж үүсэх зөнөх өвчин, өтгөн хаталт гэх мэт
Зүү төөнүүрийн эмчилгээ
  • 01 Зүүн эмчилгээ нь ялангуяа цус харвалтын дараах хагас саажилт, хавагнах зэрэгт үр дүнтэй.
  • 02 Цахилгаан зүү эмчилгээ нь хөдөлгөөнийг нөхөн сэргээхэд сайн.
  • 03 Цахилгаан зүү эмчилгээ нь харвалтаас үүдэн таталт өгдөг өвчтөнийг таталтыг багасгахад үр дүнтэй.
  • 04 Төөнүүр үэмчилгээ нь харвалтын дараах хавагналт бууруулах, хөдөлгөөнийг сайжруулахад үр дүнтэй.
  • 05 Зүүн эмчилгээ нь цус харвасан хүний хэл ярианы бэрхшээл, шээс задгайрах эмгэгийг бууруулах нөлөөтэй.
  • 06 Толгой өвдөх, бадайрах зэрэг харвалтын дараах шинж тэмдэгийг бууруулах үр дүнтэй.
Тан болон зүүн эмчилгээг хослуулсан эмчилгээний арга
  • 01 Цус харвалтын дараах өвдөх, бадайрах зэрэг эмгэгийг анагаахад тан эмийн ургамалаас гаргаж авсан эмийн бэлдмэлээр тарих аргыг ашиглаж байна.
  • 02 Цус харвалтын дараах архаг ядаргаанд бугын цусан эвэрнээс гаргаж авсан бэлдмэл, ургамалаас гаргаж авсан тусгай бэлдмэл зэргийг тарин ядаргааг тайлж болдог.
Европ болон уламжлалт анагаах ухааны хосолсон эмчилгээний арга

Насарет Олон Улсын Эмнэлэг нь БНСУ-ын хэмжээнд европ болон уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч нарын хамтарсан баг байнгын үзлэг оношилгоо хийж эмчилдэг цөөхөн эмнэлгийн нэг юм. Тийм ч учраас эмчлүүлэгч хүн нэг бүрд тохирох европ болон уламжлалт эмчилгээний нэгдсэн тогтолцоотой. Үүнд:

Мэдрэлийн мэс заслын тасагтай хамтарсан үзлэг эмчилгээ Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмчтэй хамтарсан үзлэг хийснээр харвалтын эхэн үеийн цусны бүлэнг хайлуулах дусал тариа, эмэн эмчилгээг хийж, цусны өтгөрөлийг багасгах аспирин зэрэг эмэн эмчилгээг явуулна.
Нөхөн сэргээх эмчилгээний тасагтай хамтарсан үзлэг эмчилгээ Нөхөн сэргээх эмчилгээ нь цус харвасан хүний хувьд эхэн үеийн болон харвалтын дараах хүндрэлийг багасгах хамгийн тохиромжтой эмчилгээ юм. Үүний тулд орчин үеийн (европ эмчилгээ) анагаах ухааны салбар болох нөхөн сэргээх эмчилгээний тасгийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.
Зүрхний тасагтай хамтарсан үзлэг оношилгоо Зүрх судасны эмгэгтэй хүмүүст харвалт тохиолдох нь элбэг ба ийм тохиолдолд бусад шалтгааны улмаас харвасан эмчлүүлэгчдээс ялгаатай нь зүрхний нарийн мэргэжлийн эмчийн давхар үзлэг зайлшгүй шаардлагатай байх ба зүрх судасны эмгэг талаас нь эмчилгээг хавсарч хийж байж үр дүнгээ өгдөг.
Нэгдсэн эмчилгээний тасагтай хамтарсан үзлэг эмчилгээ Нэгдсэн эмчилгээний тасгийн мэргэжлийн эмч нартай хамтарсан үзлэгийн үр дүнд судсыг нарийсгаж буй шалтгаан болох хүнд метал, байгалын гормон зэргийг гадагшлуулж тархины судасны эсийг сайжруулан сэргээдэг митохондрийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг харвалтын гол шалтгааныг эмчлэх үр дүнтэй эмчилгээг явуулдаг.
Бусад хамтарсан үзлэг эмчилгээ Харвалтын дараах эмгэг шинжээс шалтгаалан өөр бусад тасгийн эмч нартай хамтранд үзлэг оношилгоо хийн тохирох эмчилгээг хослуулан хийх боломжтой.