MY MENU

Тоног төхөөрөмжийн танилцуулга

“Эмчлүүлэгчийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө” Насарет Олон Улсын Эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг оруулан ирж өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.

Хамгийн сүүлийн үеийн MRI төхөөрөмж 2 ширхэг

  • Түгээмэл ашиглагдаж буй MRI дүрс оношилгооны төхөөрөмжийг бодвол дохио дамжуулах хүчин чадал, нарийвчлал 2 дахин өндөр, биеийн эд эрхтний нарийн бүтцийг илүү сайн харуулах чадалтай.
  • Богино хугацаанд өвчтэй хэсгийг нарийн тодорхой оношлох боломжтой.

128 зүсэлттэй СТ (Компьютер томограф) аппарат 2 ширхэг

  • 0.35 секундад 128 зүсэлт хийх өндөр чадалтай, бүтэн биений зураг авахад шаардагдах хугацаа 9.4 секунд
  • Түгээмэл ашиглагдаж буй CT аппаратыг бодвол илрүүлэхэд хүнд 0.6мм-с ч бага хэмжээтэй хавдрыг илрүүлэх чадалтай.
  • Шинжилгээний өрөөг томруулснаас амьсгалын дутмагшилтай болон бага насны хүүхдүүд ч шинжилгээ өгөхөд тохиромжтой болсон.
  • Баруун зүүн тийшээ хөдөлж шинжилгээ авах байг бүрэн тооцоолж сонгох боломжтой тул радио долгионыг ойролцоогоор 45% багасгасан.

Нурууны үений дурангийн аппарат

  • Дэлхий дахинд хамгийн түгээмэл ашиглаж буй орчин үеийн бүрэн тоноглогдсон дурангийн аппарат болон дурангийн систем
  • Бүтэн биш хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийн арьсанд жижиг хэмжээний зүсэлт хийдэг тул хагалгааны дараах өвдөлт, хүндрэл бага, эдгэрэлт хурдан.

Хамгийн сүүлийн үеийн хоол боловсруулах эрхтний дурангийн аппарат

  • Ходоод, бүдүүн гэдэс, улаан хоолойн илрүүлэхэд хэцүү жижиг хэмжээний ургацагийг ч оношлох боломжтой
  • Бусад аппаратыг бодвол хүрэхэд хүнд нарийн хэсгүүдийг ч дурандаж харах боломжтой, илүү нарийн оношлох болсон
  • Шинжилгээ өгөх хугацаа богиноссон, өвдөлт бага

Зүрх судасны эхо оношилгооны иж бүрэн аппарат

  • Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд жирэмсэн эх хүртэлх бүхий л насныханд хийх боломжтой шинжилгээний аппарат юм.
  • Илүү тод, хурдан чадамжтой дүрс оношилгоо

Хөхний зураг авах аппарат

  • Дэлхийн хамгийн сүүлийн үеийн FDA болон KFDA –ын хүлээн зөвшөөрсөн
  • 2D, 3D зургийг нэг дор авч маш жижиг өвчнийг ч бүрэн илрүүлж байна.
  • 5секундын дотор авдаг тул үйлчлүүлэгчийн тав тухыг алдуулахгүй

Спирал хөдөлгөөн заслын аппарат

  • Дискний өвчний хүнд хөнгөн төрлөөс шалтгаалаад нийт 36 төрлийн тохиргоотой хөдөлгөөн заслын эмчилгээ хийгддэг. Мөн CT, MRI шинжилгээний хариунд үндэслэж тухайн өвчтэй хэсгийг бай болгон эмчлэх (TARGET POINT) эмчилгээ
  • Үеийг урагш хойш зүүн баруун тийш хөдөлгөх боломжтой тул хөдөлгөөн заслыг хамгийн үр дүнтэй эмчилгээний аппарат юм.

Зүрх судасны онош тодруулах 320 зүсэлттэй CT аппарат

  • Хамгийн ихдээ радио долгионы хэмжээг 75% багасгасан
  • 2mm –ийн жижиг өвчний эх үүсвэрээс эхлүүлээд 16cm хүртэлх зүрх хүртэл бүх төрлийн зураг авах боломжтой
  • Ердөө ганц удаагийн зураг авалтаар 640 ширхэг өндөр нягтрал бүхий зураг авах хүчин чадалтай