MY MENU

Уламжлалт анагаах ухааны төв

Уламжлалт эмчилгээний алба Европ болон уламжлалт эмчилгээний хосолсон арга барил дээр үндэслэн тухайн хүний махбодын онцлогт тааруулан оношлон эмчилж хамгийн өндөр чанартай уламжлалт тан эмчилгээг явуулж байна. Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн тухайн хүний онцлогт тохирсон эмчилгээ явуулж байна.

  • И Ган Ил Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Эпилепс уналт таталтын өвчин, туреттын синдром, моя эмгэг, буйлны үрэвсэл, томуу, гар салгалах эмгэг, багртаа, бронхоэктаз, зүрхний бах өвчин, тархины цусан хамгамжийн дутагдал, ухаан алдалд, цус харвах, тархины доргилт, саажилт, хагас саажилт, махбод тодорхойлох эмчлэх, махбодод тохирох тан бичиж өгөх, мэдрэл сэтгэцийн төрөл бүрийн эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын өвчин, сэтгэл зовинох эмгэг, анхаарал төвлөрөхгүй байх эмгэг, сандрах эмгэг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, хүнд металын бохирдолоос болж үүдсэн эмгэг, элэгний үрэвсэл, цөсний үрэвсэл, цөсний чулуу, бөөрний чулуу, шээсний зам чулуужих, цусан суулга, хоолны хордлого, цоорол, хавдар, арьсны өвчин, батга, арьсны экзем, харшилын гаралтай арьсны эмгэг, хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, ясны сийрэгжилт, битүү бэртэл

  • Ём Ду Сон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Stroke, hemiparesis (half-body paralysis), language disorders, movement disorders, cognitive disorders, accident & musculoskeletal related pain – waist, neck, shoulder, knees, hip-joint, ankle, the aftermath of traffic accidents, peripheral - facial nerve paralysis, hand & foot numbness, cold hands & feet
    Natural medicine – restorative herbal medicine for children, tonics for the middle aged, menopausal symptoms, restorative herbal medicine for the elderly, obesity, skin disorders
    Mind & body recovery- anxiety, insomnia, stress-related syndromes, indigestion

  • Мүн Жон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны төрөл бүрийн эмгэг, мөр өвдөг зэрэг бүх төрлийн булчин, үе мөчтэй холбоотой эмгэг, шөрмөсний гэмтэл, ослын дарааг эмгэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт, сарын тэмдэг алдагдах, үргүйдэл, төрсний дараах сувилгаа, дотор эрхтний холбоотой таргалалт, хамрын хөндийн үрэвсэл, хэт хөлрөлт буюу гипедгидроз, өндөр настан, хүүхдэд тохиолдох бие сульдах хямрах эмгэг, мэдрэл сэтгэцийн гаралтай эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын эмгэг, сэтгэл зовинох эмгэг, сандрах эмгэг

Цус харвах, эдгэшгүй өвчний эмчилгээ үйлчилгээ

Зүү, төөнүүр, бумба, тан зэрэг ардын уламжлалт эмчилгээний аргаар саажилтаар урьдчилан сэргийлэх эмчилгээг явуулж байгаа бөгөөд бусад өвчний үүсэл шалтгаан нь бүрэн тодорхойлогдоогүй төрөл бүрийн өвчний эмчилгээг явуулж байна. Эдгээр өвчнийг уламжлалт эмчилгээний аргаар эмчилснээр европ эмчилгээний аргаар хүрэх боломжгүй үр дүнд хүрч байгаагаарай онцлогтой байна.

Саажилт, цус харвалт комд орох, тархины шигдээс, биеийн тал саажилт, нүүрний саажилт
Цус харвалтын дараах эмгэг, саажилт Биеийн хагас саажилт, биеийн доод мөчний саажилт, биеийн дээд мөчний саажилт, горойж тээглэх хам шинж, саажилтаас болж дээд зовхи унших эмгэг, өтгөн шингэн гадагшлахгүй байх эмгэг
Хүүхдийн цус харвалт Тархинд цус харвах, тархины доргилт, тархины шигдээс, тал саажилт, нүүрний саажилт
Хүүхдийн тархины үрэвсэл / менингит-ийн дараах эмгэг Таталт, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, хүүхдийн саажилт, хүүхдийн өсөлт бойжилтод бэрхшээл тулгарах
Тархины төрөл бүрийн эмгэг Тархинд таталт өгөх, татганах эмгэг, нүүрний таталт, паркинсоны өвчин
Тархины мэдрэлийн эмгэг Толгой эргэх, нойргүйдэх, сэтгэх гутгах эмгэг, архаг ядаргаа
Ослын дараах эмгэг Битүү бэртэл, мэдрэлийн гаралтай өвдөлт, мэдрэлийн саажилт
Бусад толгой өдвөх, толгой таллаж өвдөх, толгой эргэх, тархины хавдар, бусад төрөл бүрийн ургацаг

Тархинд цус харвасан тохиолдолд уламжлалт эмчилгээгээр нөхөн сэргээх эмчилгээ явуулах нь хамгийн тохиромжтой хэмээн үздэг билээ. Тархины цус харвасны дараа европ эмчилгээний арга тийм ч тохиромжтой биш байдаг. Маш цөөхөн тохиолдолд мэс засал хийх тохиолдол байдаг.

Тархинд цус харвасан тохиолдолд эхний авах арга хэмжээнээс эхлүүлээд уламжлалт эмчилгээний аргаар эмчлэх нь хамгийн тохиромжтой ба энэ нь харвалтын дараах хүндрэлийг ч багасгахад үр дүнтэй арга юм. Саажилтын эсрэг эмчилгээг оройтуурах тусам эмчилгээ авах үр дүн буурдаг. Насарет Олон Улсын эмнэлэг нь солонгосын ардын уламжлал эмчилгээний аргаар харвалтын эмчилгээг сүүлийн 37 жил тасралтгүй хийж ирсэн түүхээрээ бахархдаг. Зөвхөн уламжлалтаас гадна европ эмчилгээ хосолсон гэдгээрээ бусдаас давуу талтай эмчилгээ явуулдаг.

Цус харвалт төдийгүй бусад эдгэшгүй төрлийн өвчний эмчилгээ, үр дүн нь олныг гайхшруулж байна.

Нүүрний мэдрэлийн саажилт

Зүүн эмчилгээ Нүүрний мэдрэлийн саажилтыг эмчлэх хамгийн аюулгүй үр дүнтэй эмчилгээ юм. Зүүн эмчилгээ нь зүүгээр нүүрний меридиан сувгийг цочроож энергийн солилцоо бөглөрсөн хэсгийг нээж эмчилдэг.
Төөнүүр эмчилгээ Дулаан энергээр меридиан сувгуудад үйлчлүүлж цусны эргэлтийг сайжруулж ингэснээр бие махбод өвчнийг өөрөө эсэргүүцэх хүчийг нэмэгдүүлж өгдөг үүрэгтэй.
Тан эмчилгээ Энэ нь өвчтөний бие махбодын онцлог, шалтгааныг тодорхойлж түүнд таарах тан найруулж өгөх эмчилгээний арга юм. Өвчний шалтгааныг энергийн солилцоо урсгал муудсантай холбон бодисын солилцоог идэвхижүүлэх үүрэгтэй танг маш нарийн шалгуур нөхцөлтэй сонгон, өвчнийг дөнгөж эхэн үед нь зогсоох, хүндэрсэн нөхцөлд илүү хүндрэхээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээг хийдэг.

Хүүхдийн өсөлт хөгжлийн бэрхшээл

Зүү, төөнүүр, тан эмчилгээгээр хий, цусны урсгалыг сайжруулах, тархины эсийг нөхөн сэргээж, тархины төв мэдрэлийн системийг идэвхижихэд нөлөө үзүүлэх эмчилгээ хийдэг. Тархины саажилтаас болж зовж буй олон олон хүүхдэд уламжлалт эмчилгээгээр өндөр үр дүнтэй эмчилгээг үзүүлсээр байна.

Дотрын өвчлөл 〮 Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ 〮 Уламжлалт эм

Уламжлалт эмчилргээнд хүний биеийн хийг идэвхижүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, эс нөхөн сэргээх, хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй уламжлалт эмчилгээнүүд байдаг.

Ходоодны өвчлөл Ходоодны үрэвсэл, ходоодны шарх, улаан хоолойн сөргөөт үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл
Элэгний өвчлөл Элэгний үрэвсэл, архинаас үүдэлтэй элэгний үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, элэгний хатуурал, цөсний чулуу
Амьсгалын замын өвчлөл Ханиад, хамрын үрэвсэл, дунд чихний үрэвсэл, бронхит, багтраа, хатгаа, уушгины архаг бөглөрөлт өвчин
Шээсний замын өвчлөл Бөөрний үрэвсэл, давсагны үрэвсэл, шээс бөөрний замд чулуу байрлах, түрүү булчирхай томрох эмгэг
Хөгшрөлттэй холбоотой үүсэх эмгэг Бие ядарч сульдах, хараа муудах, шээс задгайрах, тамир тэнхээ алдагдах, бие өвдөх
Ядаргаа Хоолны дуршил буурах, ядрах, тамир тэнхээгээ алдах, гарын алга хөлрөх эмгэг, сульдах

Дотрын эмгэг өвчний үед европ эмчилгээний аргаар эмчилгээний үр дүнд хүрэхэд хязгаарлагдмал байдаг. Хөгшрөлт болон архаг хууч өвчтэй хүнд үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ хийгээд нэмэргүй байдаг. Харин уламжлалтын үрэвслийн эсрэг эмчилгээ нь илүү үр дүнтэй байдаг нь олон жишээгээр нотлогдож байгаа билээ

Европ эмчилгээний хувьд дотрын өвчлөлөөс болж үүссэн ядарч сульдах, дархлаа муудах, эсийн гэмтэл, хөгшрөлт зэрэг шинж тэмдэгийг бүрэн шийдэх боломжтой эмийг хараахан гаргаж авч чадаагүй. Харин дархлааг сайжруулах, эсийг нөхөн сэргээх, хөгшрөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээний хувьд уламжлалт эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг.

Хатгаатай үеийн уламжлалт эмчилгээ

Энэхүү эмчилгээ нь зүү, төөнүүр, уламжлалт тан эмчилгээг хийн уушгины үрэвслийг арилган биеийг тэнхрүүлж биеийн дархлааны хүчээр өвчнийг эсэргүүцэн эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг чухал эмчилгээний арга юм.

Эмэгтэйчүүдийн эмгэг өвчин

Үргүйдэх эмгэг үргүйдэл, жирэмсний эхэн үеийн үр хөврөлийн зулбалт, аяндаа зулбах
Жирэмсэн үеийн эмгэг бөөлжих, хоолны дуршил буурах, ханиад, гэдэс гүйлгэх, төрөл бүрийн үрэвсэл, нуруу өвдөх
Төрөхийн өмнөх хүндрэл Цус алдах, хэвлийгээр өвдөх, дутуу төрөлт, эмгэг төрөлт, хөхний булчирхай үрэвсэх, ханиад
Төрсний дараах хүндрэл хэвлийн өвдөлт, шавхарга удаан гарах, хавагнах, нуруу чилж өвдөх, таргалалт, хөхний хавдар, ханиад
Умайн эмгэг умайн үрэвсэл, умайн залхаг, цагаан юм гарах, өндгөвчний ургацаг, миом, цус алдах
Сарын тэмдэгийн үеийн эмгэг зовиур сарын тэмдэгийн өвдөлт, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, сарын тэмдэгийн хэмжээ ихсэх, сарын тэмдэгийн хэмжээ хэт багасах

Жирэмсэн болон төрсний дараах үед химийн гаралтай эм, эмийн бүтээгдэхүүн уух боломжгүй байдаг. Жирэмсэн үед эм хэрэглэх нь урагт муу нөлөө үзүүлэх, төрсний дараа хөхүүл үед эм нярайд нөлөөлөх боломжтой тул эмийн хэрэглээг хязгаарлана.

Иймээс жирэмсэн болох төрсний дараах аливаа эмгэг өвчлөлийн үед уламжлалт эмчилгээний арга эх хүүхэд аль алинд нь хамгийн аюулгүй. Жирэмсний үед, төрсний дараах ямар ч өвчний үед уламжлалт эмчилгээний аргаар эмчлэх боломжтой тул санаа зовох шаардлагагүй.

Биед хоргүй уламжлалт эм тангаар сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах ч боломжтой байдаг. Мөн тангаар эмчлэгдэх боломжгүй савны ургацаг, миом зэргийг эмчлэх боломжтой.

Нуруу нугас, үений өвчлөл

Европ эмчилгээнд хэрэглэгддэг өвчин намдаах эмний шаардлагагүйгээр өвдөлтийг хурдан хугацаанд намдаах, өвчнийг дахихгүй байлгах зорилго тавин эмчилгээ явуулдаг. Нуруу нугас, үений өвчлөлийн ихэнх тохиолдол гадны нөлөөтэй гэмтэл бэртэл л биш бол үений шингэн, холбоос, булчингийн үйл ажиллагаа муудсантай холбоотой үүссэн байдаг. Уламжлалт эмчилгээний онолын дагуу эдгээр булчин шөрмөс, холбоос нь элэг бөөрний үйл ажиллагаа муудсанаас үүдэн эхэлдэг гэж үздэг тул эмчилгээний гол суурь нь элэг бөөрний үйл ажиллагааг дэмжин сайжруулж нуруу нугас, үе мөчний эмгэгийн асуудлыг шийдвэрлэдэг.

Нуруу нугасны эмгэг Нуруу өвдөх, нурууны диск, нугалам хоорондын зөөлөн эдийн эвэрхий, сколиоз, ясны сийрэгжилт
Үе мөчний эмгэг Өвдөгний үений үрэвсэл, бугуйн үений үрэвсэл, мөрний үений үрэвсэл, мөр мултгал, тохойн үений үрэвсэл, ревматизм үе мөчний үрэвсэл, сколиоз

Сколиоз буюу сээр нуруу хажуу талаасаа муруйх эмгэг

Нуруу нугас, үений өвчлөлийн ихэнх тохиолдол гадны нөлөөтэй гэмтэл бэртэл л биш бол үений шингэн, холбоос, булчингийн үйл ажиллагаа муудсантай холбоотой үүссэн байдаг. Уламжлалт эмчилгээний онолын дагуу эдгээр булчин шөрмөс, холбоос нь элэг бөөрний үйл ажиллагаа муудсанаас үүдэн эхэлдэг гэж үздэг тул эмчилгээний гол суурь нь элэг бөөрний үйл ажиллагааг дэмжин сайжруулж нуруу нугас, үе мөчний эмгэгийн асуудлыг шийдвэрлэдэг. Уламжлалт эмчилгээний төрөл болох зүү, төөнүүр, бумба, тан эмчилгээнүүд нь европ эмчилгээ шиг эмийн гаж нөлөөний эрсдэл байдаггүй. Аль хэсэгт өвдөлттэй байна гэдгээс шалтгаалаад эмчилгээний арга харилцан адилгүй, тангийн орц найрлага ч өөр өөр байна. Иймээс ч нуруу нугасны өвчлөлийн үед уламжлалт эмчилгээ хамгийн тохиромжтой.

Арьсны эмгэг

Европ эмчилгээний аргаар эмчилгээний үр дүн гараагүй нөхцөлд уламжлалт эмчилгээний аргаар эмчлэх тохиолдол бий.

Арьсны эмгэг нь бие махбодод таарахгүй хоол хүнс хэрэглэхээс үүдэн гарах тохиолдол их ба вирус болон төрөл бүрийн нян бактер биед орох эсвэл наалдаснаас болж гарах тохиолдол ч байдаг.

Арьсны өвчлөл Батга, бэгжрүү, атопийн дерматит, мөөгөнцөр, хагтах, улаан эсэргэнэ, экзем, хомхой, хуурай арьс, үс хэсэг газарт унах

Атопийн дерматит

Уламжлалт эмчилгээнд хүний уушгины үйл ажиллагааг сайжруулах, таван цул эрхтэн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг тэнцвэржүүлж хорыг гадагшлуулан цусыг цэвэршүүлснээр арьсны эмгэг атопийг дерматитийг бүрэн эдгэрдэг гэж үздэг.

Атопийн дерматитийн эмчилгээ Тан эмчилгээ, зүү/төөнүүр, тосон түрхлэг, арома эмчилгээ (анхилуун үнэртэнээр эмчлэх эмчилгээ), маск

Хамрын үрэвсэл

Хамрын аливаа эмгэгт хамрын яс, таславчийн үрэвсэл, хамрын хөндий, хамрын таславч муруйх, хамрын дайвар хөндийн үрэвсэл зэрэг хамрын хөндий, түүнтэй холбоотой төрөл бүрийн үрэвсэл, эмгэг, хавдар зэрэг эмгэгүүдийг багтаана. Хамгийн түүгээмэл нь хамрын хөндийн үрэвсэл болох хурц, архаг үрэвсэл, гайморит, харшлын гаралтай хамар битүүрэх үрэвсэх зэрэг эмгэгүүд байдаг. Ялангуяа харшлын гаралтай хамар битүүрэх үрэвсэл, архаг гайморит зэрэг өвчний улмаас ирж эмчлүүлэгсдийн тоо элбэг байдаг.

Арома эмчилгээ (Анхилуун үнэр)

Хамрын хөндийн салст бүрхэвчийн үрэвслийг дарах нөлөөтэй эмийн бодисыг хамраар үнэртүүлэн эмчилдэг уламжлалт эмчилгээний арга байдаг. Хамрын битүүг арилгахаас гадна эмчилгээний дараа харшлын үүдэлтэй хамар битүүрэх, нус гоожих, ханиах зэрэг шинж тэмдэг арилдаг төдийгүй ханиаднаас ч урьдчилан сэргийлэх боломжтой.

Хамрын хөндийг угаах эмчилгээ Хамрын хөндийг зориулалтын ургамлын гаралтай шингэнээр угаан үрэвслийг арилгах ба ингэснээр хамрын битүү арилна.
Тан эмчилгээ

Уламжлалт тан эмчилгээгээр хамгийн анхан шатны эмчилгээг хийх боломжтой.
Үрэвсэл дарах, шинж тэмдэг арилгах, дархлааг ч дэмжих нөлөөтэй. Харшлын гаралтай хамар битүүрэх, гайморит, салслтын үрэвсэл зэрэг хамрын хөндийн өвчлөлийг тууштай (3 сар орчим) уламжлалт тан эмчилгээгээр эмчилвэл бүрэн эдгэрэх боломжтой.

Ослын дараах эмчилгээ

Аваар ослын дараа хүнд бие махбод болон сэтгэл санааны хувьд эмгэг үүсэх хоёр талтай байдаг.

Сэтгэлт зүйн эмгэг Стресс (Аваарын шок, айдас, тавгүй байдал, сэтгэл гутрал, санаа зовинох, нойргүйдэл г.м), ослын дараах зан аашны өөрлөлт г.м
Махбодын хувьд үүсэх эмгэг Өвдөлт, үе мөч юмуу булчин шөрмөс мэдрэсл гэмтэх, хөдөлгөөний бэрхшээлтэй болох

Уламжлалт анагаахын шинжлэх ухааны онолоор ослын дараах эмгэгийн хамгийн гол шалтгаан нь цус алдалт, цус харвалт гэж үздэг. Автомашины ослын дараа цусны шинжилгээ, рентген, MRI зэрэг шинжилгээгээр эмгэг өөрчлөлт шууд харагдахгүй тохиолдол элбэг. Шинжилгээгээр ямар нэг ноцтой өөрчлөлт байхгүй байлаа гээд тухайн хүнд зовиур байхгүй гэж хэлэх боломжгүй бөгөөд ихэвчлэн нуруунд доргилт өгсөн, булчин шөрмөсөнд гэмтэл үүссэн, цусны эргэлт боогдсон зэрэг шалтгааны улмаас өвдөлт мэдрэгдэх зовиурлах тохиолдлууд байдаг.

Зөв хооллолт, таргалалтын эмчилгээ

Таргалалт нь олон өвчний эх үүсвэр болдог. Бараг ихэнх өвчний шалтгаан, насжилтанд ч нөлөөлөөд буй таргалалт хэмээх асуудлыг шийдвэрлэх арга нь бага хооллож дасгал хөдөлгөөн их хийх хэмээн ярьцгаадаг. Гэвч бодит байдал дээр хооллолт болон дасгал хөдөлгөөнөөр тийм ч амархан шийдэгддэггүй. Таргалалтыг эмчлэх уламжлалт эмчилгээний сүүлийн үеийн шилдэг шийдэл болох “Далайн замагнаас гаргаж авсан тусгай найрлагат үрэл” нь ууж хэрэглэхэд хялбар, 1 сард 2-3 кг хасах боломжтой.

Махбодод тааруулан эмчлэх уламжлалт эмчилгээ

Уламжлалт эмчилгээ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээн дээр үндэслэдэг. Уламжлалт анагаах ухааны Сасаны онол нь хүний дотор эрхтний үйл ажиллагааг хэр чадамжтайгаар нь их арга билэг, бага арга билэг хэмээн 4 ангилж түүн дээрээ үндэслэн эмчилгээний аргыг тодорхойлсон байдаг.

Хүн төрөлхтөн бол орчлон ертөнцийн нэгэн махбод хэмээн үзэж тэнгэр газрын хийн хүчийг өөртөө тээн төрсөн бөгөөд дөрвөн улиралд зохицон өөрчлөгдөж байдаг хэмээн үздэг. Хүний махбодод тэнгэр газрын хийн хүч орших ба хүний хийн хүчийг бүрэлдүүлнэ. Хүний хийн хүч нь амьд оршин байхыг барьдаг хамгийн чухал хүчин зүйл бөгөөд хийн хөдөлгөөний өөрчлөлт нь хүний амьдралын үйл ажиллагаа хэмээн үздэг. Хүн ба тэнгэр газрыг зүйрлэн үзвэл хүн бол орчлонг ертөнцтэй арга билгийн барилдлагаатай оршин тогтнож олон арвин махбодтой харилцан үйлчлэлд ордог.

Тэнгэр газрын хий арга билэгт хуваагдаж буйтай адил хүний хий ч арга билэгт хуваагддаг нь хүн ба орчлон ертөнцийн хийн хөдөлгөөний өөрчлөлт адил зарчимтай болохыг батална. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн үндсэн үзэл баримтлалын дагуу хүн төрөлхтний эрүүл амьдрал ч гэсэн тэрхүү зарчимын дагуу зохицуулагдана.

Уламжлалт эмчилгээний онол нь дээрх онолын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг судалдаг. Орчин үед уламжлалт анагаах ухааны онол улам ихээр судлагдах болсон. Ялангуяа эмнэл зүйн судалгаанд бүрэн эдгэшгүй өвчин (хавдар, чихрийн шижин, даралт, цус харвалт, элэгний үрэвсэл г.м), бодисын солилцоо, махбодын онцлогоос шалтгаалсан харилцан адилгүй үр нөлөө, уламжлалтын эмчилгээний амьтан дээр турших туршилт, зүү тавих аргаар өвдөлт намдаах гэх мэт судалгаа шинжилгээний ажлыг зогсолтгүй явуулсаар байна.

Солонгосын уламжлалт анагаах ухаан нь И Жэ Ма-гийн үндэслэн гаргасан онол дээр суурилдаг бөгөөд эмнэл зүйд хүнийг орчлон ертөнцийн нэгэн биет хэмээн үзэж гаргасан эмчилгээний өвөрмөц онолын тогтолцоо юм. Энэ нь Солонгосын уламжлалт анагаах ухаанлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг онол ба тухайн үеийн уламжлалт анагаах ухааны онолоос шинээр түрж гарч ирсэн шинэ ухагдахуун билээ.