MY MENU

Эмнэлгийн танилцуулга

Орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг хослуулсан шилдэг эмчилгээний тогтолцоог Солонгосоос эхлүүлээд Дэлхийд таниулна!

Насарет Олон Улсын эмнэлэг нь 35-н жилийн туршид Солонгосын уламжлалт эмчилгээ хийдэг бие даасан Насарет Уламжлалт эмнэлгийн үйл ажиллагааг зогсолтгүй явуулж байна. Мөн орчин үеийн шилдэг оношилгоо, эмчилгээний арга, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ зэргийг нэг дор авах боломжтой нэг цэгийн эмчилгээний тогтолцоог төгс цогцлоон үйл ажиллагаа явуулж байна.

Тархи судасны төв, үе мөч нуруу нугасны төв, нэгдсэн шинжилгээний төв, яаралтай түргэн тусламжийн төв зэрэг нийт 8-н эрүүл мэндийн төвөөр дамжуулан хаана ч байхгүй эрүүл мэндийг үйлчилгээг үзүүлэхээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүд 365 өдөр 24 цагийн турш иргэд олон нийтэд илүү оновчтой эмчилгээн оношилгоог үзүүлэхээр яаралтай, шаардлагатай ямар ч үед туслахад бэлэн байдалтай ажиллаж байна.

Мөн Сунду олон улсын хоттой газар зүйн байрлалын хувьд залгаа оршдог тул гадаад эмчлүүлэгсдийн манай эмнэлгийг зорих тоо улам бүр нэмэгдсээр байна. Ихэвчлэн Орос, Казакстан, Украйн, Монгол зэрэг зүүн европ, төв азийн улсууд, АНУ, Хятад, Герман, Австрали гэх мэт дэлхийн өнцөг булан бүрээс эмчлүүлэгсэд Насарет эмнэлгийг зорин ирж орчин үеийн эмчилгээ үйлчилгээ, уламжлалт эмчилгээг хослуулсан олон төрлийн мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг амжилттай хүлээн авч эмчилсэн туршлагатай.

Насарет Олон Улсын Эмнэлэг нь гадаад үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах үүднээс үйлчлүүлэгчийн эмчид үзүүлэх үйлчилгээ авах дэс дарааллыг хөнгөвчилж явах маршрут зэргийг тусгайлан бэлдсэн ба Насарет эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвд мэргэжлийн орчуулагч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмчилгээ үйлчилгээ авах болон бусад бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Дэвшилтэт олон улсын стандарт шаардлагад нийцсэн анагаах ухаан, Солонгосын уламжлалт анагаахын шилдэг аргыг хослуулсан цогц эмчилгээний тогтолцоог Насарет Олон Улсын эмнэлэг нь дотооддоо төдийгүй дэлхийн түвшинд гарган өрсөлдөх болно.