MY MENU

Үе мөчний төв

Төвийн танилцуулга

Манай эмнэлгийн үе мөчний төвд арвин их туршлагатай мэргэжлийн эмч ажилчид өвдөг, мөр, аарцаг гэх мэт бүх төрлийн үений эмгэгийг хамгийн зовиур бага, хүндрэлгүй эмчлэх эмчилгээний аргыг сонгон эмчилгээ хийж байна. Ялангуяа орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт анагаах ухааны хамтарсан баг хамт олны эмчилгээний төлөвлөгөөн дээр үндэслэж оношлогоо, хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээг системтэй үр дүнтэй явуулдаг.


Өвчний төрөл ба эмчилгээ

Өвдөгний үений дегенератив өөрчлөлт / аарцагны үений үрэвсэл / өвдөгний үений гэмтэл / чагтан холбоос гэмтэх / мөр мултрах / тохойн үений үрэвсэл / мөрний үений үрэвсэл / мөрний булчингийн урагдалт / мөр мултрах / тулай өвчин / төрөл бүрийн ясны хугарал эмчлэх / үүдэл эсээр эмчлэх эмчилгээний төв / мэсийн бус эмчилгээний арга / уламжлалт эмчилгээ

  • ЧУ СҮ ХЁНЬ Үе мөчний өвчин эмчлэх төв
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Аарцаг, бүсэлхийн, өвдөгний үе, шагайн үе, ба мөрний үе тохойн үений өвчлөлийн эмчилгээ

  • Ги Ён Мүн
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Мөрний цагирган холбоосын гэмтэл, хөлдүү мөр, мөр мултрах, үенй дурангийн мэс ажилбар (мөр, өвдөг, бугуй), хиймэл үе суулгах, мөр, бугуй, аарцаг, өвдөг, хөлний үеийн төрөл бүрийн эмгэг, ясны сийрэгжилт, ясны хугарал болон спорт гэмтэл

  • Пак Вон Гын Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Foot and ankle disease, arthritis, Arthroscopy (knee, shoulder, ankle), Arthroplasty, osteoporosis, Knee, Shoulder, Hip, Hand disease, Trauma and fractures, Sports injury, Pediatric orthopedics

  • Со Бу Гён Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, мөрний хиймэл үе суулгах, мөрний үений дурангийн хагалгаа, өвдөгний үений үрэвсэл, өвдөгний үений дурангийн хагалгаа, хиймэл өвдөгний үе суулгах, аарцагны мэс ажилбар, спорт гэмтлийн мэс засал

  • Жон Тэ Ху Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тархины мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээ, нугасны гэмтлийг нөхөн сэргээх эмчилгээ, тулгуур эрхтэн тогтолцооны өвдөлт бууруулах эмчилгээ, мөрний мултралын мэс заслын бус аргаар эмчлэх, бугуйн сувгийн хамшинжийн эмчилгээ, эхо хяналтын дор тариа хийх эмчилгээ, спорт гэмтлийн үеийн нөхөн сэргээх эмчилгээ ( Шөрмөс, холбоосны гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ), шөрмөсний сунасан үеийн эмчилгээ (мөр, өвдөг), долгионы эмчилгээ, нөхөн сэргээлтийн туслах хэрэгсэл, хөлний клиник, биеийг тэнцвэржүүлэх эмчилгээ

  • > И Ган Ил Насарет Эрүүл Мэндийн Сангийн тэргүүн Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Эпилепс уналт таталтын өвчин, туреттын синдром, моя эмгэг, буйлны үрэвсэл, томуу, гар салгалах эмгэг, багртаа, бронхоэктаз, зүрхний бах өвчин, тархины цусан хамгамжийн дутагдал, ухаан алдалд, цус харвах, тархины доргилт, саажилт, хагас саажилт, махбод тодорхойлох эмчлэх, махбодод тохирох тан бичиж өгөх, мэдрэл сэтгэцийн төрөл бүрийн эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын өвчин, сэтгэл зовинох эмгэг, анхаарал төвлөрөхгүй байх эмгэг, сандрах эмгэг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, хүнд металын бохирдолоос болж үүдсэн эмгэг, элэгний үрэвсэл, цөсний үрэвсэл, цөсний чулуу, бөөрний чулуу, шээсний зам чулуужих, цусан суулга, хоолны хордлого, цоорол, хавдар, арьсны өвчин, батга, арьсны экзем, харшилын гаралтай арьсны эмгэг, хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, ясны сийрэгжилт, битүү бэртэл

  • Ём Ду Сон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Саажилт, хагас саажилт, хэлний бэрхшээл, хөдөлгөөний бэрхшээл, танин мэдэхүйн бэрхшээл, булчин тулгуур эрхтний өвдөлт – нуруу, хүзүү, мөр, өвдөг, аарцаг, бугуй, аваарын дараах хүндрэл, захын мэдрэлийн эмгэг – нүүрний саажилт, гар хөл бадайрах, гар хөлийн үзүүр хүйтэн байх Уламжлалт эмчилгэ – хүүхдэд тохирсон тан эмчилгээ, биеийн эсэргүүцэл цусны эргэлт сайжруулах эмчилгээ, цэвэршилтийн үеийн эмчилгээ, ахимаг настанд тохирох тан эмчилгээ, таргалалт, арьсны эмгэг Сэтгэл зүйн, махбодын эмчилгээ – Айдас, нойргүйдэл, төрөл бүрийн стресс, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах

  • Мүн Жон Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээний мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны төрөл бүрийн эмгэг, мөр өвдөг зэрэг бүх төрлийн булчин, үе мөчтэй холбоотой эмгэг, шөрмөсний гэмтэл, ослын дарааг эмгэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт, сарын тэмдэг алдагдах, үргүйдэл, төрсний дараах сувилгаа, дотор эрхтний холбоотой таргалалт, хамрын хөндийн үрэвсэл, хэт хөлрөлт буюу гипедгидроз, өндөр настан, хүүхдэд тохиолдох бие сульдах хямрах эмгэг, мэдрэл сэтгэцийн гаралтай эмгэг, нойргүйдэл, сэтгэл гутралын эмгэг, сэтгэл зовинох эмгэг, сандрах эмгэг

Өвчний төрөл ба эмчилгээ

Өвдөгний үений дегенератив өөрчлөлт
Тодорхойлолт
Үе хоорондын зөөлөн эдийн шим тэжээлийн солилцолд өөрчлөлт орж зовиурлах ба ихэвчлэн дунд ба ахимаг насанд тохиолддог.
Шинж тэмдэг
  • 01 Өвдөг хавдаж өвдөнө.
  • 02 Өвдөгөө нугалахад зовиурлана.
  • 03 Алхах, гүйхэд өвдөлт илүү их мэдрэнэ. Унтаж байхад өвдөгөөр хатгана.
Эмчилгээний арга
Мэс заслын бус эмчилгээ
  • 01 Эмэн эмчилгээ : Өвчин намдаах, дааврын бус (стеройд бус) үрэвслийн эсрэг эм
  • 02 Физик болон нөхөн сэргээх эмчилгээ: Булчин шөрмөсний хүч, уян хатан байдлыг нэмэгдүүлж өвдөлт арилгах, үе мөчний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ
  • 03 Туслах хэрэгсэл: Өвдөгний хамгаалалт, доргилтноос хамгаалах зориулалтын гутал, суга таяг, таяг г.м
Хагалгааны арга

Мэс заслын бус эмчилгээнд ямар нэг дорвитой үр дүнд хүрээгүй нөхцөлд хагалгаа хийнэ.

  • 01
    Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал

    Өдвөгний үений үрэвсэлтэй, дегенератив өөрчлөлттэй хэсэг болох өвдөгний мөгөөрсөн эд, дунд чөмөгний үений хэсгийг тайран авч тусгай металлаар бүрж үе хооронд зөөлөн эдийн үүрэг гүйцэтгэх жийргэвч орлуулан хийнэ.

    DДараах оноштой тохиолдолд хагалгаа хийх эсэхийг авч хэлэлцдэг. Үүнд – Өвдөгний үений дегенератив өөрчлөлт, ревматизм үе мөчний үрэвсэл, ослын дараах үе мөчний үрэвсэл

  • 02
    Компьютер удирдлагатай үе солих мэс засал

    - - Хиймэл дагуулын байршил тогтоох аргачлалыг ашиглан хийдэг мэс засал бөгөөд яг л байршил тогтоох төхөөрөмжид очих газрыг тодорхойлон зааварчилгаа авч явж буй машинтай адил хиймэл үений байршлыг тодорхойлон зааварчилдаг тул хагалгаа илүү нарийвчлалтай, үр дүнтэй болдог.

    - - Мөн компьютер удирдлагын системээр үений байрлал, зөрүү, булчин шөрмөсний тэнцвэр, хиймэл үений хөдөлгөөний далайц зэргийг урьдчилан тооцоолдог тул хагалгаа маш амжилттай болдог.

    Хагалгааны давуу тал
    • Компьютер удирдлагатай тул хагалгаа илүү нарийвлалтай болдог.
    • Хэвийн өвдөгний үений хөдөлгөөний далайцтай дүйцэхүйц ижил хиймэл үе суулгадаг тул хагалгааны дараах үр дүн өндөр, хиймэл үений насжилт урт байдаг.
    • Уламжлалт мэс заслын аргыг бодвол хэрэглэж буй багаж төхөөрөмж жижиг, ясыг гэмтээх эрсдэлгүй, гаж нөлөө багатай.
    • Хиймэл үеийг яг тодорхойлсон байрлалд суулгах боломжтой.
    • Эмнэлэгт хэвтэх болох нөхөн сэргээгдэх хугацаа богино.
    • Зүсэлт хийх хэмжээ энгийн хагалгааг бодвол жижиг
    • Хиймэл үе нь өөрийн үетэй бараг ижил тул хөдөлгөөний хувьд өмнөх шигээ асуудалгүй хөдлөх боломжийг бүрдүүлдэг.
    • Хагалгааны үед цус алдах эрсдэл бага.
Түнхний үений үрэвсэл
Тодорхойлолт
Түнхний үений дегенератив өөрчлөлт нь өвдөг, нурууны өөрчлөлтийг бодвол цөөхөн тохиолддог боловч өсөлтийн үеийн түнхний өөрчлөлт, түнхний толгойн ясны үхжил, гэмтлээс үүдэлтэй түнхний өөрчлөлт зэрэг шалтгаанаас үүдэлтэй түнхний үрэвсэл элбэг.
Шинж тэмдэг
  • 01 Цавь, өгзөг, гуя дагаж өвдөх, хөших зэрэг зовиур илэрнэ.
  • 02 Завилж сууж чадахгүй ба алхахдаа доголно.
Эмчилгээний арга
Мэс заслын бус эмчилгээ
  • 01 Аарцаг түнхэнд ирэх ачааллыг багасган сайн амрах
  • 02 Удаан хугацааны тууштай физик эмчилгээний хөтөлбөрт хамрагдах (Усанд сэлэх, усны аэробик, дугуй унах г.м)
  • 03 Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмчилгээ
  • 04 Таргалалттай тохиолдолд биеийн жин хасах, таяг, хамгаалах хэрэгсэл хэрэглэх
Мэс заслын эмчилгээ
  • 01
    Хиймэл үе суулгах мэс засал

    Түнхний яс үеэрээ хугарсан эсвэл хүндэрсэн үрэвслийн үед гэмтэлтэй түнхний толгойн хэсгийг хиймэл үеэр солин энгийн хөдөлгөөн хийх боломжтой болгох мэс засал юм.

    Түнхний хиймэл үе суулгах мэс заслыг дараах оноштой хүмүүст хийх эсэх талаар авч хэлэлцэнэ.

    Резматизм үе мөчний үрэвсэл, түнхий толгойн ясны үхжил, түнхий үений дегенератив өөрчлөлт, хөгшрөлтөөс үүдэлтэй түнхий үе үрэвсэх, түнхний хугарал

Өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдалт
Тодорхойлолт
Өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдалт нь хамгийн түгээмэл өвдөгний эмгэг бөгөөд өвдөгөөрөө бага зэрэг нугарсан байрлалаас тэнийлгэх үед үүсдэг. Биеийн хөдөлгөөн их хийдэг тамирчидад, мөн үений дегенератив өөрчлөлттэй хүмүүст түгээмэл тулгардаг өвчин юм.
Шинж тэмдэг
  • 01 Өвдөж хавдана.
  • 02 Өвдөг бүрэн тэнийхгүй эсвэл нугаларахгүй байх
  • 03 Алхахад өвдөг хүчгүй болох мэдрэмж
Эмчилгээний арга
Мэс заслын бус эмчилгээ Урагдалт бага, урагдалтын байрлал харьцангуй гадагш байрласан, зовиур шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлээгүй бол хагалгааны бус аргаар эмчлэхийг зөвлөнө. Өвдөлт намдаах эмэн эмчилгээ, амрах зэрэг арга хэмжээ авна.
Мэс заслын аргаар эмчлэх
  • 01
    Үений дурангийн мэс засал

    Өвчтэй байгаа үений хэсэгт 1см хүрэхгүй жижиг зүсэлт хийн тусгай зориулалтын дуран (2-5мм) –гаар мэс заслын хэрэгслийг хийж урагдалттай хэсгийг тайрч авах, эсвэл оёно.

  • 02
    Физик эмчилгээ

    Хагалгаанаас хойш эхний 7-14 хоногийн турш өвдөгийг хамгаалахын тулд суга таяг хэрэглэнэ. Үүнээс хойш нөхөн сэргээх хөдөлгөөн засал эмчилгээ хийгдэнэ. Эхэн үед өвдөгний хөдөлгөөний далайцыг зөв хэмжээнд байлгах нөхөн сэргээх хөдөлгөөн хийлгэнэ. Үр дүнг ажиглан тохиромжтой үе ирэхэд булчингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэхүү хагалгааны дараа өвдөгний ойролцоох булчингийн үйл ажиллагааг сэргээх хөдөлгөөн юу юунаас илүү чухал байдаг.

Өвдөгний үений чагтан холбоосын гэмтэл / Өвдөгний урд чагтан холбоосын гэмтэл
Тодорхойлолт
Урд чагтан холбоосын гэмтэл, урагдалт нь тамирчидад хамгийн элбэг тохиолдоно. Үсрэлт доргилт зэрэг хөдөлгөөн их хийдэг хөл бөмбөг, сагсан бөмбөг, цанын тамирчидад чиглэл гэнэт өөрчлөх, гэнэт зогсох, хойш эргэх зэрэг огцом хөдөлгөөний үед чагтан холбоосын гэмтэл хамгийн их үүсдэг.
Шинж тэмдэг
  • 01 Өвдөж хавагнана.
  • 02 Хөдлөх үед өвдөгний үеэр зовиурлах, хөдөлгөөний далайц хязгаарлагдана.
  • 03 Алхахад бэрхшээлтэй байх
Эмчилгээний арга
Мэс заслын бус эмчилгээ Хэвийн үед хөдөлгөөн бага хийдэг өндөр настан эсвэл 50 хувиас доош хэсэгчилсэн урагдалттай, зовиур хүнд биш бол хамгаалах, туслах хэрэгсэл ашиглах, нөхөн сэргээх хөдөлгөөн хийж булчингийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг эмчилгээ хийнэ.
Мэс заслын эмчилгээ
  • 01
    Холбоосыг нөхөх мэс засал

    Урд чагтан холбоос хэрэв бүрэн урагдсан эсвэл урагдалт их бол энгийн жижиг оёдол тавиад үр дүнгүй ба өөрийн шөрмөс шилжүүлэн суулгах, эсвэл орлуулах шөрмөс суулган чагтан холбоос сэргээх мэс засал хийгддэг.

  • 02
    Үений дурангийн мэс засал

    Өвчтэй байгаа үений хэсэгт 1см хүрэхгүй жижиг зүсч тусгай зориулалтын дуран (2-5мм) –гаар мэс заслын хэрэгслийг оруулан мэс засал хийнэ. Зүсэлт багатай мэс засал тул хагалгааны дараах өвдөлт бага, хэвтэн эмчлүүлэх хугацаа богино, нөхөн сэргэхдээ хурдан гэх мэт давуу талтай.

Мөрний үений үрэвсэл
Тодорхойлолт
Мөрний үений үрэвсэл нь өвдөг, аарцагны үрэвслийг бодвол цөөхөн боловч хэрэв нэг үрэвсвэл зовиур ихтэй, хөдлөхөд бэрхшээлтэй болдог. Мөрний үений үрэвсэл нь 50-с дээш насныханд дегенератив өөрчлөлт, харьцангуй залуу хүмүүст гадна бэртэл гэмтэлээс үүдэлтэй, эвсэл архаг хууч өвчин, ревматизм үе мөчний үрэвсэл, эргэлдэх булчингийн гэмтэл, ясны үхжилт зэрэг хоёрдагч шалтгаанаас үүдэлтэй бий болж болно.
Шинж тэмдэг
  • 01 Хөдлөх үед өвдөлт нэмэгдэх
  • 02 Мөрний хөдөлгөөн хоригдох
  • 03 Мөрний үеийг хөдөлгөхөд гацаж дугарах
Эмчилгээний арга
Мэс заслын бус арга Эхэнд үед эмээр өвчинг намдааж сунгалт болон булчингийн үйл ажиллагааг сайжруулах дасгал хөдөлгөөн хийнэ.
Мэс заслын эмчилгээ
  • 01
    Үений дурангийн мэс засал

    Үений гэмтэл хүнд биш тохиолдолд дурангийн аргаар үрэвсэлтэй хэсгийг цэвэрлэх, өөрчлөлттэй хэсгийг авах мэс ажилбар хийж болно.

  • 02
    Мөрөнд хиймэл үе суулгах мэс засал

    Мөрөнд хиймэл үе суулгах мэс засал нь гадны гэмтэл, өвчлөлийн улмаас хүнд гэмтсэн, бүтцэд өөрчлөлт орсон, мөрний үйл ажиллагаа бүрэн алдагдсан үед мөрний үеийг тусгай зориулалтаар үйлдвэрлэгдсэн хиймэл үеээр солих мэс засал юм. Хагалгааны дараа удаан хугацааны тууштай физик эмчилгээ шаардлагатай байдаг.

    Мөрөнд хиймэл үе суулгах мэс заслыг дараах оноштой хүндэрсэн нөхцөлд хийдэг.
    Мөрний хүнд гэмтэл / ревматизм буву үе мөчний үрэвсэл / эргэлдэх булчин бүтэн урагдсан / эргэлдэх булчингийн үений эмгэг / үе мөчний үхжил
Мөрний эргэлдэгч булчингийн гэмтэл
Тодорхойлолт
Мөрний эргэлдэгч булчин нэг урагдвал өөрөөрөө эдгэрдэггүй бөгөөд урагдсан хэвээр удвал урагдалттай хэсгийн шөрмөс үерүүгээ татагдан хатангишиж дараа нь мэс заслын аргаар ч холбох боломжгүй байдалд хүрдэг. Үүнээс болж тухайн мөрний зөөлөн эд мөрний ястай харшилдаж дегенератив өөрчлөлт бий болдог.
Эмчилгээний арга
Эсрэг хэлбэр байрлалт хиймэл үе суулгах мэс засал Энэхүү мэс заслыг гараа өргөж чадахгүй 65-с дээш насны хүмүүст ихэвчлэн хийдэг. Мэс заслын өмнө / Мэс заслын дараа
Хөлийн эрхий хурууны үе муруйж үрэвсэх өвчин
Тодорхойлолт
Орчин үед хүмүүс өндөр өсгийтэй гутал өмсөхийг илүүд үздэг болсон ба энэ нь хөлийн эрхий хурууны үе дээр ачаалал хэтэрснээр үрэвсэх эмгэг юм. Ялангуяа залуу охидын дунд өндөр өсгийтэй гутал моданд орсноор ийм эмгэг элбэгшиж байна.
Шинж тэмдэг
  • 01 Хөлийн эрхий хуруу хөлийн долоовор хурууруу далийх
  • 02 Удаан хугацаагаар зогсох, алхахад гуталнаас болж үенд ачаалал өгч өвдөн үрэвсэнэ.
  • 03 Хөлийн эрхий хурууны үйл ажиллагаа муудах (тогтвортой зогсох, алхахад хүч дутах г.м)
  • 04 Зовиур нэмэгдвэл хөлийн эрхий хуруу долоовор хуруутай давхралдан хөдөлгөж салгахад бэрхшээлтэй болно.
Эмчилгээний арга
Мэс заслын бус эмчилгээ

Хөлөнд ачаалал өгөх өндөр өсгийтэй гуталнаас аль болох зайлсхийж, эрхий хурууны үед ачаалал өгөхөөргүй хөлд эвтэйхэн гутал өмсөхийг зөвлөдөг.

Мэс заслын эмчилгээ Хөлийн эрхий хурууны үе муруйж үрэвссэн тохиолдолд эмчлэх мэс заслын арга нь тухайн хөлийн хурууны үрэвслийн хүнд хөнгөн, хэлбэр өөрчлөлт, тухайн эмчийн арга барил гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан маш олон янз байдаг. Гол хийгддэг мэс засал нь хөлний товойсон ясыг хусч өнцөг засах мэс засал юм. Харин халдвар, хиймэл үений суулгацын асуудал, үнэ өртөг зэрэг шалгаанаас болоод энэ төрлийн эмгэгт хиймэл үе суулгах мэс засал хийдэггүй.

Үений мэс заслын бус эмчилгээ

Биеийн гаднаас өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээ

Энэ нь маш богино хугацаанд өндөр давтамжтай энергийг агуулж буй долгионыг ашиглан биеийн гадна талаас өвчтэй хэсэгт үйлчлүүлснээр цусны эргэлтийг дэмжин ойролцоох эд эс, ясыг идэвхижүүлэн өвдөлтийг намдааж үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй эмчилгээ юм.

Биеийн гаднаас өндөр давтамжит долгионоор цохиулах эмчилгээг дараах өвчний үед хийж болно.
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – мөрний үений хүүдийн наалдацат үрэвсэл, тохойн үений дотор хэсэгт зовиур өвчин үүсэх эмгэг, мөрний эргэлдэх булчингийн гэмтэл
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – булчингийн өвдөлт, мөрний шөрмөс шохойжих үрэвсэл, мөрний эргэлдэх булчингийн хэсэгчилсэн урагдалт, хүзүү мөр өдвөх, гарын булчингийн өвдөлт
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – тохой өвдөх, шөрмөсний үрэвсэл, өвдөгний үений үрэвсэл
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – Хөлийн улны фастит, хөлийн ул өвдөх
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – Ахиллын шөрмөсний эмгэг
  • Эмчлэхэд бэрхшээлтэй – Булчин тулгуур эрхтэн тогтолцооны бүх төрлийн эмгэг
Тариан эмчилгээ
Шөрмөс бэхжүүлэх тариа

Шөрмөс бэхжүүлэх тариа нь зүгээр нэг өвчин намдах үйлчилгээтэй бус шөрмөс бэхжүүлэх, нөхөн сэргээх ба өвдөлтийн шалтгааныг эмчлэх үйлчилгээтэй.

Хамрах хүрээ
  • Холбоос
  • шөрмөсний өвдөлт
  • үенд ивэрхий үүссэн
  • нурууны үе суух
  • бүтцийн өөрчлөлттэй диск
  • нуруу муруйх
Уламжлалт эмчилгээ
Үе мөчний уламжлалт эмчилгээ

Мөрний үений үрэвсэл, мөрний үений хүүдийн наалдацат үрэвсэл, мөр далаар өвдөх, өвдөгний үений дегенератив өөрчлөлт, өвдөгний үений идээт үрэвсэл, хавдаж хөших, бадайрах эмгэг, резматизм үе мөчний үрэвсэл, бери бери эмгэг, тулай өвчин, гар хөл бадайрах, Уламжлалт эмчилгээ нь бие махбодын муудсан хэсгийн үйл ажиллагаа, биеийн эсэргүүцлийг сайжруулах, бие өөрөө нөхөн сэргээгдэх боломжийг бий болгох эмчилгээн дээр үндэслэдэг.

Рентген оношилгоо, MRI, CT, ясны сийрэгжилт зэрэг ононшилгооны сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг ашиглан дүрс оношилгоо хийж түүн дээр үндэслэн өвчтөн нэг бүрт тохирсон зүү, тан эмчилгээг хийдэг.

Насарет Олон Улсын Эмнэлгийн уламжлалт тан, эм нь хамгийн дээд зэргийн эмийн ургамлыг авч уламжлалтын нарийн мэргэжлийн эмчийн зааварчилгаагаар ариутгасан орчинд тусгайлан бэлтгэдэг тул эмчилгээний үр дүн ч өндөр байдаг.

Үүдэл эсний эмчилгээний төв

Насарет Олон Улсын Эмнэлгийн Үүдэл эсний эмчилгээний төв нь хүнд хамгийн ээлтэй эмчилгээний арга болох үүдэл эсний эмчилгээг явуулж байгаа ба эдгэшгүй өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.

Өвдөгний үеийг үүдэл эсээр эмчлэх эмчилгээ

Өвдөгний үений үрэвсэлтэй хүний өвдөгийг хамгийн хүндрэлгүй аюулгүй нөхөн сэргээх эмчилгээ болох үүдэл эсний эмчилгээ!

Энэхүү эмчилгээ нь төрсөн эхийн хүйн цуснаас үүдэл эсийг гарган арвижуулж нэг удаагийн эмчилгээгээр дегенератив өөрчлөлт , үе мөчний архаг үрэвсэл, мөрний үрэвсэл зэргийг шийдэх боломжтой шилдэг эмчилгээ бөгөөд эмчилгээний үр дүн сайтай арга юм. Насарет Олон Улсын Эмнэлэг нь хагалгаа эмчилгээний арвин туршлага дээр үндэслэн үүдэл эсний эмчилгээний аргыг хослуулан эмчилгээний үр өгөөжийг улам нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэж байна.

Үүдэл эсээр эмчлэх эмчилгээний давуу тал
  • 01 Дегенератив өөрчлөлттэй болон давтан гэмтэл авсан зэрэг хүнд өвчтэй хүмүүст нэг удаагийн мэс ажилбараар өндөр үр дүн үзүүлнэ.
  • 02 Хүйн цуснаас гаргаж авдаг үүдэл эс нь ямар нэг цаг хугацаанд баригдах шаардлагагүй урьдчилан хүйнээс гаргаж авч бэлдсэн байдаг тул эрсдэлгүй.
  • 03 Хүний хүйн цуснаас гаргаж авдаг тул өвчтөний нас, өвчний төрөл, биеийн байдал зэргээс үл харгалзан үр дүн үзүүлдэг.
  • 04 Шаардлагатай тохиолдолд үүдэл эсийг гаргаж авсан даруй шууд суулгах эмчилгээ ч боломжтой.