MY MENU

Үүдэл эсний эмчилгээний төв

Үүдэл эсний эмчилгээний төв Насарет Олон Улсын Эмнэлгийн Үүдэл эсний эмчилгээний төв нь хүнд хамгийн ээлтэй эмчилгээний арга болох үүдэл эсний эмчилгээг явуулж байгаа ба эдгэшгүй өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.

  • Пак Вон Гын Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөл, шагайн гэмтэл, үений үрэвсэл, үений дурангийн мэс ажилбар (өвдөг, мөр, бугуй), хиймэл үе суулгах мэс засал, ясны сийрэгжилт, өвдөгний үе, мөрний үе, аарцагны үений бүх төрлийн өвчлөл, гэмтэл, хугарал, спорт гэмтэл, хүүхдийн гэмтлийн мэс засал

  • ЧУ СҮ ХЁНЬ (Үе мөчний өвчин эмчлэх төв)
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Аарцаг, бүсэлхийн, өвдөгний үе, шагайн үе, ба мөрний үе тохойн үений өвчлөлийн эмчилгээ

  • Со Бу Гён Гэмтлийн мэс заслын мэргэжлийн эмч
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Хөлдүү мөр буюу мөрний үеийн өвдөлт, мөрний хиймэл үе суулгах, мөрний үений дурангийн хагалгаа, өвдөгний үений үрэвсэл, өвдөгний үений дурангийн хагалгаа, хиймэл өвдөгний үе суулгах, аарцагны мэс ажилбар, спорт гэмтлийн мэс засал

  • Ги Ён Мүн
    Мэргэшсэн эмчилгээний төрөл

    Мөрний цагирган холбоосын гэмтэл, хөлдүү мөр, мөр мултрах, үенй дурангийн мэс ажилбар (мөр, өвдөг, бугуй), хиймэл үе суулгах, мөр, бугуй, аарцаг, өвдөг, хөлний үеийн төрөл бүрийн эмгэг, ясны сийрэгжилт, ясны хугарал болон спорт гэмтэл

Өвдөгний үеийг үүдэл эсээр эмчлэх эмчилгээ

Өвдөгний үений үрэвсэлтэй хүний өвдөгийг хамгийн хүндрэлгүй аюулгүй нөхөн сэргээх эмчилгээ болох үүдэл эсний эмчилгээ!

Энэхүү эмчилгээ нь төрсөн эхийн хүйн цуснаас үүдэл эсийг гарган арвижуулж нэг удаагийн эмчилгээгээр дегенератив өөрчлөлт , үе мөчний архаг үрэвсэл, мөрний үрэвсэл зэргийг шийдэх боломжтой шилдэг эмчилгээ бөгөөд эмчилгээний үр дүн сайтай арга юм. Насарет Олон Улсын Эмнэлэг нь хагалгаа эмчилгээний арвин туршлага дээр үндэслэн үүдэл эсний эмчилгээний аргыг хослуулан эмчилгээний үр өгөөжийг улам нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэж байна.

Үүдэл эсээр эмчлэх эмчилгээний давуу тал
  • 01 Дегенератив өөрчлөлттэй болон давтан гэмтэл авсан зэрэг хүнд өвчтэй хүмүүст нэг удаагийн мэс ажилбараар өндөр үр дүн үзүүлнэ.
  • 02 Хүйн цуснаас гаргаж авдаг үүдэл эс нь ямар нэг цаг хугацаанд баригдах шаардлагагүй урьдчилан хүйнээс гаргаж авч бэлдсэн байдаг тул эрсдэлгүй.
  • 03 Хүний хүйн цуснаас гаргаж авдаг тул өвчтөний нас, өвчний төрөл, биеийн байдал зэргээс үл харгалзан үр дүн үзүүлдэг.
  • 04 Шаардлагатай тохиолдолд үүдэл эсийг гаргаж авсан даруй шууд суулгах эмчилгээ ч боломжтой.

Насарет Олон Улсын Эмнэлгийн Үүдэс эсний эмчилгээний төв нь өвчин зовлонгоосоо болж зовж буй иргэд олон нийтэд эдгэрэх найдвар, баяр хөөрийг бэлэглэхийн тулд тасралтгүй судалгаа шинжилгээ хийж эмчилгээний аргаа арвижуулсаар байна.